ХЭРХЭН ТӨСЛИЙН УДИРДЛАГЫН НЭГЖИЙГ (PMO) АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЭХ ВЭ?

PROJECTED™ Подкаст –д тавтай морил!

Энэ удаагийн дугаарт маань М-Си-Эс Проперти ХХК-ийн Төслийн удирдлагын газрын дарга Г.Ган-Өлзий оролцож, төслийн удирдлагын нэгжийг хэрхэн амжилттай нэвтрүүлэх талаар өөрийн туршлагаас хуваалцлаа. Тэрээр төлөвлөлтийн процесс хяналттай шууд хамааралтай учир төлөвлөгөө гаргах заавар зөвлөмжөөр хангах нь төслийн удирдлагын нэгжийн нэн тэргүүний үүрэг болохыг онцлов.


Зочин: Г.Ган-Өлзий | 2019 оны 11-р сарын 08 | Soundcloud- 98.9 Business radio |


Амжилттай удирдсан болон ажилласан төслүүд:

  • 2004 оноос хойш 10 гаруй барилгын төслийг удирдан ажилласан
  • Сүүлийн 5 жилд байгууллагын төслийн удирдлагын процесст PMBOK стандартын дагуу төслийн менежментийн арга аргачлалыг нэвтрүүлэх ажлыг удирдан ажиллаж байна.
  • Одоогоор ISO Нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлж, хэрэгжүүлэхэд удирдан ажиллаж байна.

Пи Эм Ай Монголиа Чаптэр ТББ санаачлан, Бизнес Радио 98.9 хамтран бүтээсэн PROJECTED™ Подкаст сонсогч та бүхэнд хүрэхэд бэлэн болсныг дуулгахад таатай байна. PROJECTED™ Подкаст нь төслийн удирдлагын хамгийн сайн мэдлэг, туршлагыг түгээх зорилготой цуврал төсөл юм. Подкастын дугаар бүрд Монголын шилдэг төслийн менежерүүд өөрсдийн бодит туршлагаа сонсогчид та бүхэнтэй хуваалцах болно. Цуврал подкастыг Бизнес Радио 98.9 Soundcloud Page болон UB info aппликэйшнээр хүлээн авна уу.

Comments

  • No comments yet.
  • Add a comment