ЭРСДЭЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХ НЬ

PROJECTED™ Подкаст –д тавтай морил!

Энэ удаагийн дугаарт Онцгой Байдлын Ерөнхий Газар, Гамшгийн Эрсдэлийн Удирдлагын дарга Д.Баасансүрэн оролцож, төслийн эрсдэлийн менежментийн талаар ярилцаж, өөрийн бодит туршлагаас хуваалцлаа.

Тэрээр эрсдэлийн менежментийг амжилттай удирдахад төсөл хэрэгжиж эхлэхээс өмнө эрсдэлээ тодорхойлж үнэлэхээс эхлэх ба түүндээ урьдчилан хөрөнгө оруулалт хийх нь хожим гарах сөрөг үр дүнг бууруулдаг болохыг онцоллоо.


Зочин Д.Баасансүрэн | 2019 оны 10-р сарын 14 | Soundcloud- 98.9 Business radio |


Амжилттай удирдсан болон оролцож ажилласан төслүүд:

•АХБ-ны “Зуд, ой хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх төсөл”

•АХБ-ны “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, эрсдэлийн даатгалын төсөл”

•НҮБХХ-ийн “Гамшгийн менежментийн чадавхыг бэхжүүлэх төсөл”


Пи Эм Ай Монголиа Чаптэр ТББ санаачлан, Бизнес Радио 98.9 хамтран бүтээсэн PROJECTED™ Подкаст сонсогч та бүхэнд хүрэхэд бэлэн болсныг дуулгахад таатай байна. PROJECTED™ Подкаст нь төслийн удирдлагын хамгийн сайн мэдлэг, туршлагыг түгээх зорилготой цуврал төсөл юм. Подкастын дугаар бүрд Монголын шилдэг төслийн менежерүүд өөрсдийн бодит туршлагаа сонсогчид та бүхэнтэй хуваалцах болно. Цуврал подкастыг Бизнес Радио 98.9 Soundcloud Page болон UB info aппликэйшнээр хүлээн авна уу.

Comments

  • No comments yet.
  • Add a comment