Сайн дурын ажилтан авна

ПиЭмАй Монголиа Чаптэрийн 10 жилийн ойн арга хэмжээ болон бидний жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Төслийн удирдлагын олон улсын бага хурал “ТӨСЛИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖИЛ: Маргаашийн амжилтын түүхийг бүтээх нь” нэрийн дор 2024 оны 10 дугаар сарын 12-нд Zaisan Hill Event Hall-д болох гэж байгаа тул бидний ажилд туслах сайн дурын ажилтнуудыг бүртгэж байна.

Хэрэв та Монгол Улсад төслийн удирдлагын мэргэшлийг нутагшуулан, түгээн дэлгэрүүлэх үйлсэд өөрийн ур чадвар, туршлагаараа хувь нэмэр оруулж энэхүү нэр хүндтэй арга хэмжээнд сайн дурын ажилтнаар ажиллахыг хүсэж байвал доорх холбоосоор 2024 оны 5 сарын 24-ий дотор бүртгүүлнэ үү.

Бүртгэлийн холбоос: https://forms.office.com/r/z93fhcXHXj

Сайн дурын ажилтнуудын анхны уулзалт 5-р сарын 31-нд 18:30-аас Cosy Club Ulaanbaatar-д болно.