“ПИ ЭМ АЙ МОНГОЛИА ЧАПТЭР”-ИЙН 2024 ОНЫ 3-Р САРЫН УУЛЗАЛТ

“ПИ ЭМ АЙ МОНГОЛИА ЧАПТЭР”-аас 2024 оны ээлжит олон нийтэд нээлттэй 3-р сарын цахим уулзалтад та бүхнийг урьж байна.

Энэ удаагийн зочноор Зеро Технологи ХХК – Гүйцэтгэх захирал П.Энхсайхан уригдан оролцож “Мэдээллийн технологийн төслүүдийн сургамж, Tech&Business-ийн хэтийн төлөв” сэдвээр илтгэл тавьж өөрийн туршлага, санал бодлоо хуваалцах гэж байгааг дуулгахад таатай байна.

П.Энхсайхан электроникийн инженерийн бакалавр зэрэгтэй, БНСУ-д Эмбеддэд систем, утасгүй сүлжээний протоколын чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан ажээ. Тэрээр Мэдээлэл технологийн салбарт системийн инженер, мэдээллийн системийн аюулгүй байдал, програм хөгжүүлэлт, технологийн бизнес хөгжүүлэлт зэрэг чиглэлээр 15 жил ажилласан туршлагатай.

П.Энхсайхан  виртуалчлалын технологийг анхлан нэвтрүүлэх, мэдээллийн аюулгүй байдлын төвийг үүрэн холбооны операторт байгуулах, нэгдсэн лояалти платформын хөгжүүлэлт нэвтрүүлэлт, програм хангамжын төслүүдийг хэрэгжүүлэх зэрэг төслүүд дээр ажиллахын хажуугаар цахим аюулгүй байдал мэдээлэл удирдлагын төв ТББ-д удирдах зөвлөлийн гишүүн, 2017 оноос MNCERT/CC ТББ – ТУЗ-ын гишүүнээр  ажилладаг.

Өнгөрсөн хугацаанд тэрээр Хүрээ ДС Мэдээлэл холбооны тэнхимд багш (2009-2011), Юнител ХХК-д системийн инженер, аюулгүй байдлын менежер  (2011 – 2018), Юнайтед Aллианс ХХК Технологи хариуцсан захирал (2018 – 2020), Шунхлай Холдинг ХХК-д  Ахлах бизнес хөгжүүлэлтийн менежер (2020 – 2022)-ээр ажиллаж байсан бөгөөд  2022 оноос Зеро Технологи ХХК Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Цахим платформ: Zoom

Хэзээ: 2024 оны 3-р сарын 29 | 18:30 – 19:30

Бүртгэл: Та дараах холбоосоор нэвтэрч манай цахим уулзалтад оролцох бүртгэлээ баталгаажуулаарай. Бүртгэл үнэ төлбөргүй.

Бүртгэлийн холбоос: https://rb.gy/hxsdgz