🌟Гайхалтай мэдээ!🌟

📢PMI San Paulo Chapter-аас санаачлан хэрэгжүүлсэн “Social Language” хөтөлбөрийг PMI Mongolia Chapter хэрэгжүүлэх болсныг гишүүддээ дуулгахад таатай байна.
🎯Хөтөлбөрийн зорилго:
• Хөтөлбөрт хамрагдсан гишүүдийн англи хэлээр ярих ур чадварыг дээшлүүлж, бусадтай чөлөөтэй ярилцах итгэлийг нь нэмэгдүүлэх,
• Төслийн менежментийн мэдлэгийг нэмэгдүүлэх,
👥Хэн оролцох вэ?
• PMI Mongolia Chapter-ийн гишүүн байх,
• Англи хэлний тодорхой түвшний мэдлэгтэй, түүнийгээ хөгжүүлэх чин хүсэл эрмэлзлэлтэй байх,
🗓️ Хугацаа, хэрэгжих платформ
• 2024.04.02 – 2024.05.21 хүртэл 8 долоо хоногийн хугацаанд хэрэгжинэ.
• 7 хоног бүрийн Мягмар гарагт онлайнаар уулзана /эхний болон сүүлийн уулзалт танхимаар явагдана/.
👨‍🏫👩‍🏫 Уулзалтын онцлог:
• Уулзалт бүрт Төслийн менежментийн туршлагатай эксперт зочин илтгэгчээр оролцож сэдвээр англи хэл дээр илтгэл танилцуулна.
• Оролцогчид 5-6 хүнтэй багт хуваагдаж тухайн сэдвийн хүрээнд англи хэл дээр хэлэлцүүлэг өрнүүлнэ.
• Хэлэлцүүлгийг Гадаад багш нар хөтлөн явуулна.
Бүртгэл:
• Бүртгүүлсэн эхний 30 оролцогчийг хөтөлбөрт хамруулна.
• Бүртгэлийн хураамж: 30,000 ₮
📝 Дараах холбоосоор орж бүртгүүлнэ үү. Эсвэл постер дээрх QR code -г уншуулна уу.
https://forms.office.com/r/djhwexRHdY

Төслийн менежментийн чиглэлээр суралцахын зэрэгцээ англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх гайхалтай боломжийг бүү алдаарай! “Social language” хөтөлбөрт хамрагдах эрхээ баталгаажуулахын тулд яг одоо бүртгүүлээрэй! 🚀🌍