“ПИ ЭМ АЙ МОНГОЛИА ЧАПТЭР”-ИЙН 2024 ОНЫ 5-Р САРЫН УУЛЗАЛТ

“ПИ ЭМ АЙ МОНГОЛИА ЧАПТЭР”-аас 2024 оны ээлжит олон нийтэд нээлттэй 5-р сарын уулзалтад та бүхнийг урьж байна.

Энэ удаагийн зочноор Мобиком Группийн Санхүүгийн газрын захирал Б. Үнэнбат уригдан оролцож “Стратегийн төслийг удирдах нь – Мобикомын жишээ” сэдвээр илтгэл тавьж өөрийн туршлага, санал бодлоо хуваалцах гэж байгааг дуулгахад таатай байна.

Б.Үнэнбат нь хөрөнгө оруулалт, дэд бүтэц, харилцаа холбооны салбаруудад 24 жил тогтвортой ажиллаж байгаа бөгөөд 2000-2004 онд Залуу Монгол корпорацид нягтлан бодогч, 2004-2014 онд Ньюком Группд ерөнхий нягтлан бодогч, санхүүгийн менежер, дотоод аудитын захирал, санхүү хариуцсан захирал, Гүйцэтгэх захирал  болон Мобиком корпораци, Изинис Эйрвэйз болон бусад охин компаниудын ТУЗ-ын дарга, гишүүн зэрэг шийдвэр гаргах түвшний хариуцлагатай албан тушаал хашиж байжээ.

Тэрбээр одоо Мобиком группийн удирдлагын багийн гишүүн бөгөөд группийн хэмжээнд санхүү, бизнесийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулахад хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Хэзээ: 2024 оны 5-р сарын 29 | 18:30 – 19:30

Хаана: Cosy Club Ulaanbaatar, NCP building

Бүртгэл: Та дараах холбоосоор нэвтэрч манай уулзалтад оролцох бүртгэлээ баталгаажуулаарай. Бүртгэл үнэ төлбөргүй.

Бүртгэлийн холбоос: https://forms.office.com/r/pY9mwgz3Ms