Visit us
SMS Office, B.Renchin street Business Tower,
19th floor, Ulaanbaatar, Mongolia
E-Mail us
administration@pmimongolia.mn
Call us
(+976) 7755 0880

“ШИЛДЭГ ТӨСЛИЙН УДИРДАГЧ 2023”, “ШИЛДЭГ ТӨСӨЛ 2023” ШАГНАЛТ УРАЛДААН

Олон улсын Төслийн Удирдлагын Институт (Project Management Institute буюу PMI) байгууллагын Монгол Улс дахь салбар болох албан ёсны эрх бүхий “Пи Эм Ай Монголиа Чаптэр” (PMI Mongolia Chapter) байгууллагаас төслийн удирдлагын хөгжил болон мэргэшлийн хөгжилд хувь нэмрээ оруулсан байгууллага болон хувь хүмүүсийг сонгон шалгаруулж урамшуулах, нийтэд таниулах зорилгоор “Шилдэг төслийн удирдагч 2023” болон “Шилдэг төсөл 2023 шагналт уралдааныг зарлаж байна.

Та бүхэн төслийн удирдлагын шилдгийн шилдгийг сонгон шалгаруулах үйл ажиллагаанд өөрийн дэмжиж буй хувь хүн болон төслийг сонгон шалгаруулалтын удирдамжид заасан шаардлагын дагуу нэр дэвшүүлэн оролцох боломжтой.

Нэр дэвшигч хувь хүн, байгууллагуудын өргөдлийг 2023 оны 09-р сарын 15-ны 18 цаг хүртэл  professionaldevelopment@pmimongolia.mn хаягаар хүлээн авах ба үүний дараа төслийн удирдлагаар мэргэшсэн, бие даасан зөвлөх баг өргөдлүүдийг үнэлнэ. Шалгарсан нэр дэвшигчдийг 2023 оны 10-р сарын 14-ний  Чаптэраас зохион байгуулж буй “”YouthXcelerate: Strengthening the Future Project Managersбуюу “Шинэ үеийн хурдасгуур – Ирээдүйн төслийн удирдагч нарыг хүчирхэгжүүлэх нь”  олон улсын төслийн удирдлагын бага хурлын нээлтийн илтгэлүүдийн дараа танилцуулж батламжийг гардуулна.

Та бүхэн Шилдэг төслийн удирдагч (энд дарна уу)  болон Шилдэг төсөл (энд дарна уу) сонгон шалгаруулах уралдааны удирдамжийг хүлээн авна уу.