ОЛОН УЛСЫН ШИНЭ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ: ТӨСЛИЙН ЭДИЙН ЗАСАГ

PROJECTED™ Подкаст –д тавтай морил!

2020 оны анхны дугаараа та бүхэндээ хүргэж байгаадаа баяртай байна. Энэхүү тусгай дугаарт “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ын Ерөнхийлөгч Магваны Болдоо уригдан оролцож, төслийн менежментийн салбарын шинэчлэл, өөрчлөлт, трендийн талаар ярилцлаа.
“Төслийн эдийн засаг” хэмээх ойлголт нь өөрчлөлтөд дасан зохицох, өсөн дэвжих, мэргэшсэн мэргэжлээ олон улсын түвшинд эзэмших, аливаа ажлыг мэргэжлийн түвшинд гүйцэтгэх, төслийн менежментийн арга аргачлалд суралцах зайлшгүй хэрэгцээнд тулгуурлаж бий болсон. Олон улсад туршигдсан ажлын стандартыг судалж, тухайн төслийн онцлогт тааруулан, шаардлагатай алхам, аргачлалын дагуу төслийг хэрэгжүүлэх нь төслийн үр дүнд шууд нөлөөлж байна. “Төслийн эдийн засаг” хэмээх шинэ үзэл баримтлалыг Монгол улсын төслийн менежментэд хэрхэн буулгаж, нутагшуулах талаар дэлгэрэнгүйг подкастаас сонсоно уу.


Зочин: М.Болдоо | 2020 оны 02-р сарын 03 | Soundcloud- 98.9 Business radio


Амжилттай удирдсан болон ажилласан төслүүд:
• 1990 оноос чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжиж эхэлсэн үеэс эхлэн хувийн болон төрийн байгууллагад санхүүгийн салбарын шинэчлэл, эдийн засгийн өөрчлөлтөд нөлөөлөхүйц бодлогын түвшинд удирдан чиглүүлж ажилласан.
• 1996 – 2000, Монгол банкны Төв Банкны орлогч даргаар ажиллаж байхдаа ADB, WB, IMF болон бусад олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагааг удирдан, зөвлөх шатанд ажиллаж, Монгол улсын банк санхүүгийн салбарт олон улсын стандартыг нэвтрүүлэхэд удирдан ажилласан.
• 2011 – 2019, “ХасБанк” болон “Тэнгэр Санхүүгийн Нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж, санхүүгийн хариуцлагатай зарчмуудыг сурталчлан, тогтвортой санхүүгийн хэрэгжилтийг хангахад Монголын банкны салбарыг удирдан чиглүүлж ирсэн.
• Одоогоор “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж, төслийн менежментийн стандартыг Mонголд нэвтрүүлэх зорилгын хүрээнд ажиллаж байна.

Comments

  • No comments yet.
  • Add a comment