СТАТИСТИК МЭДЭЭЛЛИЙГ ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТЭД ХЭРХЭН ҮР ӨГӨӨЖТЭЙ АШИГЛАХ ТАЛААР

Статистик бол нийгмийн түүх өгүүлэгч. Тэр ч утгаараа статистик мэдээллийг төр засаг, хэвлэл мэдээлэл, банк санхүү зэрэг бүхий л салбарт судлаачид, оюутнууд, менежер, хувь хүн, байгууллага үйл ажиллагаандаа ашиглаж байна. Энэ удаагийн дугаарт маань Статистикийн үндэсний хорооны дарга Ариунзаяа оролцон, статистик мэдээллийг төслийн менежментэд хэрхэн үр өгөөжтэй ашиглах талаар ярилцлаа.

Төслийн бэлтгэл ажил, судалгаа бүрэн хийгдсэн байх нь тухайн төсөл амжилттай болох эсэхэд шууд нөлөөтэй. Тиймээс төслийн судалгаа, төлөвлөлт, хяналтын үе шатуудад болон эцсийн үр дүнд дүн шинжилгээ хийхэд өгөгдөл мэдээллийг боловсруулж, статистик мэдээг зөв ашиглах нь чухал талаар онцлов. Мөн тэрээр төслийн менежерүүд үнэн, зөв статистик мэдээллийг хэрхэн олж авч, дүн шинжилгээ хийх талаар зөвлөгөө өглөө.


Зочин: А.Ариунзаяа | 2020 оны 03 сарын 30 | Soundcloud- 98.9 Business radio |


Амжилттай удирдсан төслүүд:      

  • НҮБ-ын статистикийн комиссын “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийг хэрэгжүүлэх Дээд түвшний ажлын хэсгийн дарга
  • Америк, Ази, Номхон далайн үндэсний тооллого, статистикийн дарга нарын холбоо /ANCSDAAP/-ны 2018-2020 оны Ерөнхийлөгч
  • 21-р зууны статистикийн хөгжлийн төлөөх түншлэл ПАРИС 21 (PARIS 21) консорциумын Удирдах зөвлөлийн Тэргүүнээр сонгогдон ажиллаж байна.

Comments

  • No comments yet.
  • Add a comment