
2020 оны 6-р сарын 2-р хагасаас эхлэн Пи Эм Ай Глобал нь олгогдож буй бүх сертификатуудын (PMP, CAPM, PgMP, PfMP, PMI-ACP, PMI-PBA, PMI-RMP, PMI-SP) өргөдөл өгөх процесс доорх байдлаар шинэчлэгдлээ.
Зөвхөн сертификатын өргөдөл өгөх процесст өөрчлөлт орсон бөгөөд шалгалт өгөх шаардлагуудад өөрчлөлт ороогүй болно.
1. Хүлээгдэж буй шат
Өргөдлийн мэдүүлэг бөглөхөд туршлагаа бичих шинэ талбар нэмэгдсэн бөгөөд энэ нь өргөдлийн маягтыг бөглөхөд заавал оруулах мэдээлэлд тооцогдоно.
2. Өргөдлийн мэдүүлэг бөглөсөн шат
Платформын шинэчлэлийн өмнө өргөдлийг хянах бөгөөд сертификат горилогчдоос ямар нэгэн үйлдэл хийх шаардлагагүй.
3. Аудитын шат
Таны өргөдөл аудитын шатанд ердийн адилаар шилжинэ. Таны өргөдөл Аудитын шатыг давсан тохиолдолд Төлбөр төлбөр эрх нь үүснэ.
4. Төлбөр төлөх эрх
Шууд төлбөрөө төлж болно. Хэрэв платформын шинэчлэлийг ашиглан дараа төлбөрөөр төлж буй бол та өгөх шалгалтын мэдээллээ оруулна. Оруулах шаардлагатай мэдээлэлд таны бичиг баримтын буюу албан ёсны нэр, сертификат дээрх нэр, шалгалт өгөх улс болон шалгалт өгөхөд тусгай хэрэгцээ шаардах эсэх мэдээллүүд багтана. Дээрх мэдээллүүдийг оруулаад шалгалтын төлбөрөө төлөх боломжтой болно.
5. Тусгай хэрэгцээт зэрэг горилогчийн өргөдөл/ Шалгалтын байр хүлээгдэж буй шат
Шалгалт өгөхөд тусгай хэрэгцээ шаардах хүсэлтээ уламжлалт байдлаараа бөглөнө. Таны шалгалтын бүртгэл баталгаажсан үед таны тусгай хэрэгцээг шалгалт авах төвд илгээх бөгөөд таны тусгай хэрэгцээг хангах боломжтой шалгалтын төвд таны мэдээллийг илгээнэ.
6. Хяналтын хороо мэдүүлгийг хянах шат
Хяналтын хорооны мэдүүлгийн хэсгийг уламжлал ёсоор бөглөнө. Танд хяналтын хорооноос шалгалт өгөхөд шаардлагатай зөвшөөрөл илгээхээс өмнө таны шалгалт өгөх зөвшөөрлийг тохиромжтой шалгалт авах эрхтэй төвүүдэд илгээнэ.
7. Хуваарь гаргах эрх үүсэх (зөвхөн CAPM багцад хамаарна)
Шинэчлэл хийгдэхээс өмнө та бүхэн шалгалтын бүртгэлээ хийхийг зөвлөж байгаа хэдий ч 2020 оны 6-р сарын 2-ны хагасаас хойш шинэчлэл хийгдсэний дараа ч мэдээллээ оруулах боломжтой. Та доорх холбоосоор ороод шалгалтын мэдээллээ 2020 оны 6-р сарын 2-р хагаст өөрчлөх боломжтой: http://Certification.pmi.org/smartstart. Ийнхүү мэдээллээ шинэчилсний дагуу таны мэдээллийг зохих шалгалтын төвд илгээх болно.
8. Шалгалтад хамрагдах эрх үүсэх
Ямар ч өөрчлөлт шаардлагагүй, шалгалтын хуваарьт бүртгүүлэх үйлдлээ ердийнхөөр үргэлжлүүлнэ.
9. Өргөдлөө шинэчлэх шаардлагатай болсон төлөв
Шинэчлэл хийгдсэний дараа (2020 оны 6-р сарын 2-р хагас) өргөдлөө дахин нээж үзэх үед доор дурдсан шинэ талбаруудад өөрчлөлт оруулах шаардлагатай болно.
10. Туршлага бичих талбарт орсон өөрчлөлт
Анкетаас хасагдсан хэсгүүд:
Анкетад нэмэгдсэн хэсгүүд:
11. Ажлын туршлага тооцуулах
Туршлагыг доорх хоёр үндсэн зарчмыг баримталж тооцуулна: