Миний хувьд PROJECTED™ подкастын багт сайн дурын ажилтнаар 2019 оны 3-р сараас хойш ажиллаж байна. 2019 оны ээлжийн амралтаа илүү үр дүнтэй өнгөрөөх зорилгоор мэргэжил дээшлүүлэх, харилцааны ур чадвараа илүү сайжруулах сургалт хайж байгаад Пи Эм Ай Монголиа Чаптэр®-ийн 2 хоногийн сургалтад суухаар шийдэж байсан.
Уг сургалтаар дамжуулж PMI болон Монголын салбар байгууллагын талаар мэдэж, PMI Mongolia Chapter®-ийн бүх гишүүд сайн дураар ажилладаг, бүгд өөр өөрсдийн бүтэн цагийн ажилтай хэдий ч, цаг зав хүч хөдөлмөрөө гарган, чин хүсэл эрмэлзэл дээр тулгуурлан зорьж ажиллаж байгааг олж мэдээд, ажлын хажуугаар ийм их зүйл амжуулж, бүтээлч байж болох талаар ойлголтыг авч маш их урамшиж байсан.
Түүний дараа PMI Mongolia Chapter-ийн Facebook хуудсанд байршуулсан сайн дураар ажиллах тухай мэдээллийн дагуу CV-гээ илгээж, ярилцлагад ороод ажиллахаар болж байсан юм. Подкастын талаар ямар ч туршлага байхгүй учир тухайн үед их сандарч байсан боловч ярилцлагад тэнцсэнээ сонсоод маш их баярлаж байсан. Хамгийн анхны уулзалтаар Төслийн спонсор маань бидэнд сургалт явуулсан. Мөн бид багаараа хамтдаа сууж “миничаптэр” буюу дүрмээ ярилцаж гаргасан. Тэр үед л юу хийх гэж байгаа, ажлын цар хүрээ, цаашаа хэрхэн авч явах дүр зургаа ойлгож авч байв.
Одоо манай баг Төслийн спонсор – Б.Хулан, Төслийн удирдагч – Б.Мөнхжаргал болон миний бие Төслийн зохицуулагч гэсэн 3 хүнтэй. Мөн бид Бизнес Радио 98.9-тэй хамтран ажилладаг.
Бид төслийн удирдлагын олон улсын стандарт болох PMBOK® Guide-ийн дагуу 10 мэдлэгийн хүрээнд тулгуурлан, сонсогчдодоо төслийн удирдлагын арга аргачлалын талаар мэдээлэл хуваалцах, жинхэнэ бүтээгч эрхмүүдийг урин оролцуулж тэдний бодит туршлага, мэдлэгийг өсөж буй залуу төслийн менежерүүдэд хүргэх зорилгоор PROJECTED™ подкастаа бүтээдэг.
Бид подкастын анхны дугаараа 10-р сарын 5-нд олон нийтэд цацаж байсан. Энэ хугацаанд зочин оролцогчоо судлах, ярилцлагын сэдвээ тодорхойлох зэрэг ажлууд хийсэн ба подкастаа цацахаас 7 хоногийн өмнө PMI®-ийн бүх лого мэдээлэл брэндбүүк шинэчлэгдсэнтэй холбоотой бид постер мэдээллүүдээ дахин шинэчлэх шаардлага тулгарч байв. Багийн гишүүд болон хамтран ажиллаж байсан хүмүүс маш хурдан өөрчлөлтийг оруулж подкастаа анх олон нийтэд хүргэж байсан.
Одоогоор бид нийтдээ 16 дугаарыг сонсогчдодоо хүргэсэн ба подкастынхаа 2 дугаар улирлын дугааруудыг илүү шинэлэг бүтээлч сонирхолтой бэлтгэн хүргэхээр ажиллаж байна.
PROJECTED™ подкаст багт ажиллах хугацаандаа олон чухал зүйлсийг зэрэг амжуулах хэрэгтэй болсон. Тиймээс ажлын төлөвлөлт дээрээ л сайн ажиллахад болно гэж өөртөө дүгнэлт хийгээд, амжуулж чадна гээд бодсон. Зөв төлөвлөхөөс гадна, баг болон хамтран ажиллаж байгаа тул хийж буй ажлаа яг цаг хугацаандаа хийхэд анхаарлаа хандуулж, хичээл зүтгэлтэй, хүсэл эрмэлзэлтэй, хариуцлагатай байж үр дүнтэй ажиллах хэрэгтэйг ойлгосон.
Мөн COVID 19-с шалтгаалж бид анх удаа подкастаа зайнаас бичин, олон нийтэд хүргэж байв. Тухайн нөхцөл байдалдаа тохируулан, подкастаа зогсоохгүй үргэлжлүүлэн гаргах боломжтой болох үед бид гурав анхны дугаараа гаргаж байсан шигээ л маш их баярлаж, урам зориг дүүрэн үргэлжлүүлэн ажиллаж байснаа дурсахад маш гайхалтай санагддаг. Үүний зэрэгцээ багийн гишүүд мэдээлэл солилцохдоо үл ойлголцох, гүйцэтгэл хангалтгүй байх зэрэг алдаа дутагдлууд байсан хэдий ч бүтээхийг хүссэн зорилго, тогтвортой үргэлжлүүлэн ажиллах хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөн, улам сайжирч, бүтээлч контент хүргэхээр багийнхантайгаа урам зориг дүүрэн ажиллаж байна.
The group of companies under her management are in various business sectors of Mongolia including mining,mineral explorations, rehabilitation, construction and production of building materials consisting close to 1000+ employees. Monpolymet Group is recognized nationally for leading the industry’s standards for land rehabilitation by taking seriously the environmental responsibility of its mining activities holding the “Best Rehabilitating Company of the Year” award fourteen years in a row and listed as Forbes top 15 local group companies. With a vision to help build her country’s fundamental infrastructure, her latest accomplishment was implementing Mongolia’s first technologically advanced and environmentally friendly cement plant that set new quality standards for Mongolian construction sector. As a result, MonCement project was recognized as EBRD’s “the first project of Mongolia with Gender and Social action plans” in 2016 and “Environment & Social Best Practice – Sustainability award” in 2017.
She has been selected as the one of the leading entrepreneurs for Forbes 30 under 30 list and also as the first female entrepreneur representing Mongolia at EY Entrepreneurial Winning Women Asia-Pacific. Currently serving as Board director of American Chamber for Commerce, Business Council of Mongolia, a member of Who's Who of Professionals Historical Society, Alpha Sigma Nu Honor Society and former Chapter chair of YPO Mongolia. As a mother of four, she’s a passionate supporter of women in business and children’s health through her family’s foundation to against poverty.
Монполимет Группын Гүйцэтгэх захирал байх хугацаандаа тэрээр Монгол улсдаа анх удаа хамгийн орчин үеийн техник технологитой, бүрэн автоматжсан, байгаль орчинд ээлтэй, импортыг орлох ЭКО цементийн үйлдвэрийн төсөл болох Монцемент үйлдвэрийн төслийг хэрэгжүүлсэн юм. Үүний дүнд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкнаас Монцемент төслийг 2016 онд “Жендэр ба нийгмийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй Монголын анхны төсөл”, 2017 онд “Байгаль орчин, нийгмийн хариуцлагын шилдэг төсөл-Тогтвортой хөгжлийг хангагч” төслөөр тус тус шалгаруулав.
Тэрээр Форбес сэтгүүлийн 30-аас доош насны шилдэг 30 бизнеэс эрхлэгчдийн нэгээр сонгогдож, Ази Номхон далайн бүс нутагт Монгол улсыг төлөөлсөн анхны эмэгтэй болсон юм. Н. Мөнхнасан нь Монголын Бизнесийн зөвлөлийн ТУЗ, YPO, Who's Who of Professionals Historical Society, Alpha Sigma Nu Honor Society зэрэг байгууллагуудын гишүүн юм. Дөрвөн хүүхдийн ээжийн хувьд тэрээр эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, хүүхдийн эрүүл мэнд, ядуурлын эсрэг төслүүдийг идэвхитэй дэмжигч нэгэн юм.
Тэрээр тус банкны Зүүн Азийн газарт Байгаль орчин хариуцсан Тэргүүлэх мэргэжилтнээр ажиллах хугацаандаа Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах хөтөлбөр зэрэг бодлогын дэмжлэг, зээлийн санхүүжилтийн үйл ажиллагааг тэргүүлж байв. Ноён Рамачандран нь Ази болон Номхон далайн олон улс оронд бодлогын шинэтгэл хэрэгжүүлэх, санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, чадавхыг бэхжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг манлайлан ажилласан туршлагатай нэгэн. Тэрээр АНУ-ын Коллеж Парк хот дахь Мэрилэндийн Их сургуулийг Төрийн Удирдлагын магистрын зэрэгтэй, Энэтхэг Улсын Делигийн Эдийн Засгийн Их сургуулийг Хөгжлийн социологийн магистр зэрэгтэй төгссөн.
Азербайжаны иргэн ноён Руфат Алимарданов анх 1997 онд Олон Улсын Санхүүгийн Корпорацийн Вашингтон дахь оффист нэгдэж, үйлдвэрлэл, үйлчилгээ болон санхүүгийн зах зээлийн салбарыг хариуцан ажиллаж байв. Улмаар 2004 онд Москва дахь оффист томилогдон, Олон Улсын Санхүүгийн Корпорацийн Зүүн Европын бизнес хөгжлийн багийг удирдаж, үйлдвэрлэл, үйлчилгээ (улмаар хөдөө аж ахуйн бизнес), нефть, хий, уул уурхайн салбарын асуудлыг эрхэлж байжээ. 2011 онд Киев, 2017 онд Истанбулд томилогдон ажиллаж байсан ноён Алимарданов 2019 оноос ОУСК-ийн Монгол дахь үйл ажиллагааг тэргүүлэхээр Суурин төлөөлөгчөөр томилогдсон юм. ОУСК-аас өмнө тэрбээр Азербайжан, Орос, Туркт арилжааны банкны секторт, мөн АНУ-д харилцаа холбооны салбарт ажиллаж байсан туршлагатай.