ЗӨВЛӨХ ХОРООНЫ ГИШҮҮНЭЭР ТОМИЛОГДЛОО

Та бүхэнд Голомт банкны Гүйцэтгэх захирал А. Одонбаатар Төслийн удирдлагын институтийн Монгол дахь салбар PMI Mongolia Chapter-н Зөвлөх хорооны гишүүнээр томилогдон ажиллах болсныг дуулгахад таатай байна.

А. Одонбаатар нь санхүүгийн салбарт 17 жил ажилласан, туршлагатай банкны мэргэжилтэн юм. Тэрээр,

  • 2008-2014 онд Голомт банкны Дотоод аудитын газар Аудитор
  • 2014-2015 онд Зайсан скүэр Тооцооны төвийн захирал
  • 2015-2016 онд Дотоод аудитын газрын Мэдээллийн технологи, Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн захирал
  • 2016-2023 онд Голомт банкны Аудит хариуцсан захирал
  • 2023-2024 онд Голомт банкны Гүйцэтгэх захирлын орлогч
  • 2024 оноос Голомт банкны Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна.

Түүнчлэн Олон улсын дотоод аудиторуудын институт (IIA)-ын Монгол дахь салбар, Монголын банкны холбоо, Мэдээллийн системийн аудит хяналтын холбоо (ISACA)-нд удирдах албан тушаал хашиж байсан тэрээр Монгол Улсын Дотоод аудитын салбарт шинэ стандартыг бий болгоход хувь нэмрээ оруулсан билээ. Тэрээр Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон (2026-2027) ажиллаж байна.

А.Одонбаатар нь 2008 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг Банкны менежментээр бакалавр зэрэгтэй, 2013 онд Энэтхэг улсын Bangalore их сургуулийг Санхүүгийн удирдлага, Маркетингийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэгтэй төгссөн.

А.Одонбаатарын банк, санхүүгийн салбарт ажилласан арвин их туршлага, мэдлэг чадвар, удирдах арга барил нь  Монгол Улсад Төслийн эдийн засгийг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт Чаптэрийн Удирдах зөвлөлийн зүгээс итгэл дүүрэн байна.

PMI Mongolia Chapter-н нийт гишүүд, Удирдах зөвлөл, Зөвлөх хорооны гишүүд, түнш байгууллагуудын нэрийн өмнөөс манай Зөвлөх хорооны гишүүнээр  томилогдсон А.Одонбаатар захиралд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.