2026 ТӨСЛИЙН УДИРДЛАГЫН ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧ НАР ТОДОРЛОО

Пи Эм Ай Монголиа Чаптэр болон Неткапитал Санхүүгийн группээс хамтран их сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулсан Төслийн удирдлагын тэмцээний ялагч нар тодорлоо
🏅1-р байр: Nova баг (Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль болон Санхүү, Эдийн Засгийн Их Сургууль)
Benevo+Project
🥈2-р байр: TRIX баг (Монгол Улсын Их Сургууль )
Eazy travel EZ Nomad Project
🥉3-р байр: Sparkling Impact баг (Монгол Улсын Их Сургууль болон Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль)
MonSign AI (Empowering Voices) Project
Өөрсдийн хичээл зүтгэл, идэвх санаачлага, хөдөлмөрийн үр дүнгээ үнэлүүлж шагналт байранд шалгарсан:
1. Benevo+ багийн гишүүд: Амарсанаагийн Тэнүүнгоо, Бат-Эрдэнийн Энхзаяа, Баярмагнайгийн Билэгжаргал, Пүрэвдоржийн Эрдэнэсүрэн
2. TRIX багийн гишүүд: Галбадрахын Энх-Амгалан, Лхагвасүрэнгийн Аззаяа, Өлзийсайханы Наран
3. Sparkling Impact багийн гишүүд: Мөнхдэлгэрийн Сайхнаа, Мянганбуугийн Маралмаа, Үүрийнбаярын Анударь, Ариунчимэгийн Мичидмаа
нартаа халуун баяр хүргэж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
ТЭМЦЭЭНИЙ СҮҮЛИЙН ШАТНЫ ТУХАЙ
Төслийн удирдлагын тэмцээний шалгаруулалтын эцсийн шат нь 2026 оны 2-р сарын 28-ны өдөр болж өнгөрлөө. Финалын шатанд тунаж үлдсэн 6 багийн гишүүд бэлдсэн төслөө шүүгч нарт танилцуулж, шүүгч нарын асуултанд хариуллаа.
Манай оюутнуудын төслийн удирдлагын талаарх мэдлэг ойлголт улам бүр сайжирч, цаашид олон улсын тэмцээнд өрсөлдөх чадвартай гэдгээ дахин батлан харууллаа. болсноо баталлаа.
ШАГНАЛ
Эхний байранд шалгарсан Benevo+ багийн гишүүд мөнгөн шагнал, Пи Эм Ай Монголиа Чаптэрийн сургалтын эрх болон 2026 оны 10-р сарын 9-нд зохион байгуулах Төслийн удирдлагын олон улсын хуралд оролцох урилга авлаа.
Хоёр, гуравдугаар байранд шалгарсан багуудын гишүүдэд мөнгөн шагнал болон Пи Эм Ай Монголиа Чаптэрийн сургалтын эрх гардуулж өгөв.
Эхний гурван байранд шалгарсан баг болон тэмцээнд ажилттай оролцсон зарим багийн гишүүдэд “НЕТКАПИТАЛ Санхүүгийн Групп”-ээс “Ажлын байрны урилга” гардуулсан нь оюутан залууст маань сайхан боломж олгож, урам зориг өгсөн гэнэтийн бэлэг байлаа.
ТАЛАРХАЛ
Пи Эм Ай Монголиа Чаптэр болон оюутнуудын нэрийн өмнөөс Тэмцээний шалгаруулалтын сүүлийн шатны арга хэмжээг тохилог, тухтай өөрийн оффист зохион байгуулж, манай оюутнуудад энэхүү тэмцээнд хүчээ сорих боломж НЕТКАПИТАЛ Санхүүгийн Группийн удирдлага, хамт олонд гүн талархал илэрхийлье.
Цаг заваа зориулан, ажил мэргэжлийн арвин их туршлага, мэдлэгтээ тулгуурлан тэмцээнийг шударга шүүсэн эрхэм шүүгч, зохицуулагч нартаа маш их баярлалаа:
Б.Хуншагай, Нэткапитал Санхүүгийн Групп-н Гүйцэтгэх захирал
Г.Жавхлант, /PMP, PMI-PMOCP, DASSM, PMI-ACP, Hybrid Project Pro Micro-Credential/ PMI Монголиа Чаптэрийн Ерөнхийлөгч,
Н. Ану, /PMP/ PMI Монголиа Чаптэрийн Гишүүнчлэл хариуцсан захирал,
Б.Болор-Эрдэнэ, /PMP/ PMI Монголиа Чаптэрийн Мэргэжлийн Хөгжил хариуцсан захирал
ТЭМЦЭЭНД ОРОЛЦСОН БҮХ ОЮУТНУУДДАА МАШ ИХ БАЯРЛАЛАА!
Та бүхний дэмжлэгтэйгээр энэ тэмцээн амжилттай болж өнгөрлөө.