ШИНЭХЭН PMI-PBA®-Д БАЯР ХҮРГЭЕ!

Олон улсын төслийн удирдлагын институт (PMI®)-ээс PMI® Professional in Business Analysis (PMI-PBA®)- Бизнесийн шинжилгээний мэргэшсэн мэргэжилтэн зэргийн сертификатаа гардан авсан манай Пи Эм Ай Монголиа Чаптэрийн гишүүн Бат-Эрдэнийн Адилбишд баяр хүргэе!

Энэхүү амжилт нь түүний төслийн удирдлага болон бизнесийн шинжилгээний чиглэлд олон улсын шилдэг туршлага, мэдлэгийг эзэмшиж, бодит үр дүн бий болгох чадварыг дахин бататгаж буй чухал үйл явдал юм. Онцлон дурдахад, энэ нь түүний PMI-ийн 4 дэх мэргэшлийн сертификат болж байна.

Бат-Эрдэнийн Адилбиш нь одоогоор Австрали Улсын “AWCON” Pty Ltd-д Төслийн инженерээр ажилладаг. Мөн тэрээр барилга, дэд бүтцийн зураг төслийн “Ричвелл Инженеринг” ХХК, “Урбан Девелопмент Консалтинг Групп” ХХК, “Мон-Энержи Консалт” ХХК зэрэг компаниудад Зөвлөх инженерээр ажилладаг. Б. Адилбиш нь Монгол Улсын Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Барилга байгууламжийн бүтээцийн зураг төслийн зөвлөх инженер, Олон улсын төслийн удирдлагын институтийн Төслийн мэргэшсэн мэргэжилтэн (PMP®), Барилгын төслийн мэргэшсэн мэргэжилтэн (PMI-CP™), Төслийн удирдлагын нэгжийн мэргэшсэн мэргэжилтэн (PMI-PMOCP™),  Австрали Улсын Institution of Engineers Australia-н гишүүн, тус институтын барилга бүтээцийн мэргэшсэн инженер (MSA), Үндэсний инженерийн бүртгэлтэй инженер (NER™), Олон улсын санхүүгийн корпорацын EDGE ногоон барилгын үнэлгээний EDGE Expert зэрэг мэргэшлийн зэрэгтэй. Мөн  Барилга.мн сэтгүүлийн Бодлогын зөвлөлийн гишүүн, Монголын барилгын инженерүүдийн холбооны гишүүн. Өмнө нь “Таванбогд Холдингс” ХХК-д Барилга, худалдан авалт хариуцсан захирал, “Оюу Толгой” ХХК-д Барилга бүтээцийн зураг төслийн ахлах инженер мөн Төслийн инженер, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-н Төслийн нэгжид Төслийн менежер, “М Си Эс Проперти” ХХК-д Төслийн удирдах инженер, “Өрх” ХХК-д Зураг төслийн инженер зэрэг албан тушаалд ажилласан.

2025 онд Оюу толгойн далд уурхайн төслийн хэлтэсд Панел 1 болон 2-н зураг төсөл боловсруулах төсөл, 2024 онд хиймэл оюун ухаан суурилсан эрт илрүүлгийн NURA төвийн зайсан салбарын барилгын төсөл, 2023 онд Оюу толгойн далд уурхайн Олборлолт, тээвэрлэлтийн түвшний барилга, байгууламжийн төсөл, 2019~2023 онуудад Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд нийгмийн болон инженерийн дэд бүтцийг цогцоор шийдсэн 6 шинэ дэд төвийн төсөл, 2016~2019 онуудад Оюу толгойн далд уурхайн Чухал барилга байгууламжийн төсөл, 2012~2015 онуудад Асем виллаж хотхон, Будда Виста орон сууцны цогцолбор, Шангри-Ла цогцолбор зэрэг төслүүдэд ажилласан туршлагатай.

PMI Mongolia Chapter-ийн зүгээс Aдилбишдээ энэхүү онцгой амжилтад нь дахин баяр хүргэж, цаашдын ажил, мэргэжлийн замналд нь улам их амжилт, үнэ цэнэ бүтээхийг хүсэн ерөөе!