
Пи Эм Ай Монголиа Чаптэрийн эрхэм гишүүн Хосоо Олон улсын төслийн удирдлагын институт (PMI®)-ээс Мэргэшсэн төслийн удирдагч (Project Management Professional) PMP® зэргийн сертификатаа гардан авсан амжилтыг бид бахархалтайгаар онцолж байна.
Хосоо Уул уурхай болон барилгын салбарт олон төслийг амжилттай хэрэгжүүлсэн, төслийн менежментийн чиглэлээр 10 гаруй жил ажилласан мэргэжилтэн. Монгол Улсын Их Сургуулийг бакалавр, магистрын зэргийг дүүргэсэн бөгөөд Австралийн Монашийн их сургуульд Бизнесийн удирдлагын магистр хамгаалсан. Монгол,Англи, хятад хэлтэй бөгөөд Монгол, Австрали, Ази зэрэг олон улсын багуудтай үр дүнтэй ажиллаж байсан туршлагатай.
Одоогоор Хосоо нь O2 Mining ХХК-д Ахлах төслийн хяналт, зохицуулагчаар ажилладаг бөгөөд томоохон уул уурхайн төслүүдийг удирдан зардлын гүйцэтгэлд хяналт тавьж, төслийн хуваарийг гаргаж түүнийг мөрдөхөд багуудад дэмжлэг үзүүлэн, эрсдэлийн удирдлагыг хийж, оролцогч талуудын хоорондын уялдаа холбоог хангах зэрэг ажлуудыг гүйцэтгэж байна. Тэрээр барилгын салбарт өндөр барилга байгууламжийн төсөл дээр зохицуулалт хийж байсан арвин туршлагатай бөгөөд төслийн оролцогч талуудтай уялдаа холбоо тогтоох, хууль эрх зүйн шаардлага хангах, гүйцэтгэлийн хяналт тавих зэрэг ажлуудыг гүйцэтгэж байсан.
Мөн түүнчлэн Монгол болон Австрали улсад бизнес хөгжүүлэлт, маркетинг болон зөвлөх үйлчилгээний чиглэлээр ажиллаж, Coles Group, Toll Group, Australia Post зэрэг байгууллагуудад стратеги болон зах зээлийн тэлэлт хийх зэрэг олон улсын томоохон төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай. Үүний зэрэгцээ тэрээр технологийн гарааны компани, боловсролын зөвлөх байгууллагуудад маркетинг, үйл ажиллагаа стратегийн чиглэлээр ажиллаж байсан.
Хосоо нь PMI Mongolia Chapter, Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо зэрэг мэргэжлийн болон сайн дурын байгууллагуудын идэвхтэй гишүүн бөгөөд эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих, тасралтгүй хөгжил болон төслийн гүйцэтгэлийг сайжруулахын төлөө тууштай ажилладаг.
Хосоодоо Пи Эм Ай Монголиа Чаптэраас халуун баяр хүргэж, ажил хөдөлмөрт нь өндөр амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе!
Дэлхийн түвшинд аливаа салбарын төсөл удирдах чадвартайгаа батлан харуулсан монгол залуусын тоо дахин нэгээр нэмэгдлээ.
The group of companies under her management are in various business sectors of Mongolia including mining,mineral explorations, rehabilitation, construction and production of building materials consisting close to 1000+ employees. Monpolymet Group is recognized nationally for leading the industry’s standards for land rehabilitation by taking seriously the environmental responsibility of its mining activities holding the “Best Rehabilitating Company of the Year” award fourteen years in a row and listed as Forbes top 15 local group companies. With a vision to help build her country’s fundamental infrastructure, her latest accomplishment was implementing Mongolia’s first technologically advanced and environmentally friendly cement plant that set new quality standards for Mongolian construction sector. As a result, MonCement project was recognized as EBRD’s “the first project of Mongolia with Gender and Social action plans” in 2016 and “Environment & Social Best Practice – Sustainability award” in 2017.
She has been selected as the one of the leading entrepreneurs for Forbes 30 under 30 list and also as the first female entrepreneur representing Mongolia at EY Entrepreneurial Winning Women Asia-Pacific. Currently serving as Board director of American Chamber for Commerce, Business Council of Mongolia, a member of Who's Who of Professionals Historical Society, Alpha Sigma Nu Honor Society and former Chapter chair of YPO Mongolia. As a mother of four, she’s a passionate supporter of women in business and children’s health through her family’s foundation to against poverty.
Монполимет Группын Гүйцэтгэх захирал байх хугацаандаа тэрээр Монгол улсдаа анх удаа хамгийн орчин үеийн техник технологитой, бүрэн автоматжсан, байгаль орчинд ээлтэй, импортыг орлох ЭКО цементийн үйлдвэрийн төсөл болох Монцемент үйлдвэрийн төслийг хэрэгжүүлсэн юм. Үүний дүнд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкнаас Монцемент төслийг 2016 онд “Жендэр ба нийгмийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй Монголын анхны төсөл”, 2017 онд “Байгаль орчин, нийгмийн хариуцлагын шилдэг төсөл-Тогтвортой хөгжлийг хангагч” төслөөр тус тус шалгаруулав.
Тэрээр Форбес сэтгүүлийн 30-аас доош насны шилдэг 30 бизнеэс эрхлэгчдийн нэгээр сонгогдож, Ази Номхон далайн бүс нутагт Монгол улсыг төлөөлсөн анхны эмэгтэй болсон юм. Н. Мөнхнасан нь Монголын Бизнесийн зөвлөлийн ТУЗ, YPO, Who's Who of Professionals Historical Society, Alpha Sigma Nu Honor Society зэрэг байгууллагуудын гишүүн юм. Дөрвөн хүүхдийн ээжийн хувьд тэрээр эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, хүүхдийн эрүүл мэнд, ядуурлын эсрэг төслүүдийг идэвхитэй дэмжигч нэгэн юм.
Тэрээр тус банкны Зүүн Азийн газарт Байгаль орчин хариуцсан Тэргүүлэх мэргэжилтнээр ажиллах хугацаандаа Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах хөтөлбөр зэрэг бодлогын дэмжлэг, зээлийн санхүүжилтийн үйл ажиллагааг тэргүүлж байв. Ноён Рамачандран нь Ази болон Номхон далайн олон улс оронд бодлогын шинэтгэл хэрэгжүүлэх, санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, чадавхыг бэхжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг манлайлан ажилласан туршлагатай нэгэн. Тэрээр АНУ-ын Коллеж Парк хот дахь Мэрилэндийн Их сургуулийг Төрийн Удирдлагын магистрын зэрэгтэй, Энэтхэг Улсын Делигийн Эдийн Засгийн Их сургуулийг Хөгжлийн социологийн магистр зэрэгтэй төгссөн.
Азербайжаны иргэн ноён Руфат Алимарданов анх 1997 онд Олон Улсын Санхүүгийн Корпорацийн Вашингтон дахь оффист нэгдэж, үйлдвэрлэл, үйлчилгээ болон санхүүгийн зах зээлийн салбарыг хариуцан ажиллаж байв. Улмаар 2004 онд Москва дахь оффист томилогдон, Олон Улсын Санхүүгийн Корпорацийн Зүүн Европын бизнес хөгжлийн багийг удирдаж, үйлдвэрлэл, үйлчилгээ (улмаар хөдөө аж ахуйн бизнес), нефть, хий, уул уурхайн салбарын асуудлыг эрхэлж байжээ. 2011 онд Киев, 2017 онд Истанбулд томилогдон ажиллаж байсан ноён Алимарданов 2019 оноос ОУСК-ийн Монгол дахь үйл ажиллагааг тэргүүлэхээр Суурин төлөөлөгчөөр томилогдсон юм. ОУСК-аас өмнө тэрбээр Азербайжан, Орос, Туркт арилжааны банкны секторт, мөн АНУ-д харилцаа холбооны салбарт ажиллаж байсан туршлагатай.