ШИНЭХЭН PMP®-Д БАЯР ХҮРГЭЕ!

Олон улсын төслийн удирдлагын институт (PMI®)-ээс Мэргэшсэн төслийн удирдагч (Project Management Professional) PMP® зэргийн сертификатаа гардан авсан ПиЭмАй Монголиа Чаптэрийн гишүүн Жамсрандорж овогтой Дагиймаадаа баяр хүргэе!

Ж.Дагиймаа “Номин Холдинг” ХХК-нд Үйл ажиллагааны ахлах менежерээр ажилладаг. Тэрбээр “Miracle Mind” ашгийн бус байгууллагын Хамтран үүсгэн байгуулагч бөгөөд тус байгууллагын санаачлан хэрэгжүүлж буй төслүүд дээр ажиллаж байна.

Ж.Дагиймаа өмнө нь Монголын Төмөр Зам ХНН-н хэрэгжүүлсэн “Утаагүй Вагон” олон улсын төсөл, Хууль зүйн яамны “Хүүхэд залуусыг мансуурлаас урьдчилан сэргийлэх” нийгмийн төслүүд дээр ажилласан туршлагатай. Ж.Дагиймаа нь бизнесийн удирдлагын бакалаврын зэрэгтэй.

Дагиймаадаа Пи Эм Ай Монголиа Чаптэраас баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, ажил хөдөлмөрт нь амжилт хүсэн ерөөе!

Дэлхийн түвшинд төсөл хэрэгжүүлэх чадвартай манай залуусын тоо нэгээр нэмэгдлээ.

 

Comments

  • No comments yet.
  • Add a comment