ШИНЭХЭН PMI-ACP®-Д БАЯР ХҮРГЭЕ!

Олон улсын төслийн удирдлагын институт (PMI®)-ээс Мэргэшсэн Ажайл аргачлалын мэргэжилтэн (PMI Agile Certified Practitioner(PMI-ACP)®  зэргийн сертификатаа гардан авсан Пи Эм Ай Монголиа Чаптэрийн гишүүн Молотовын Ганчимэгтээ халуун баяр хүргэе!

М. Ганчимэг нь Оюутолгой компанийн Гүний Уурхайн Технологийн газарт Төслийн зохицуулагчаар ажилладаг ба газрын гүнд IT болон технологийн шийдэл нэвтрүүлж буй төслүүдэд хувь нэмэрээ оруулж байна.

Тэрээр өмнө нь Юнител Группт Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн инженерээр олон жил ажиллаж, Мэдээллийн технологи, Харилцаа холбооны салбарт арвин туршлага хуримтлуулсан ба, энэ хугацаандаа Биллинг болон Онлайн төлбөр тооцооны системүүд, Нэмэлт үйлчилгээний системүүдийг шинэчлэх төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай.

Пи Эм Ай Монголиа Чаптэрийн хамт олноос Ганчимэгтээ баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, ажлын амжилт хүсэн ерөөе!

Дэлхийн түвшинд төсөл хэрэгжүүлэх чадвартай манай залуусын тоо нэгээр нэмэгдлээ.

Comments

  • No comments yet.
  • Add a comment