ШИНЭХЭН PMP®-Д БАЯР ХҮРГЭЕ!

?Олон улсын төслийн удирдлагын институт (PMI®)-ээс Мэргэшсэн төслийн удирдагч (Project Management Professional) PMP® зэргийн сертификатаа гардан авсан Пи Эм Ай Монголиа Чаптэрийн гишүүн Uuriintuya Otgonbayar -даа халуун баяр хүргэе! ???
✅О. Үүрийнтуяа нь бизнесийн удирдлагын бакалаврын зэрэгтэй. Одоо “Таван Богд Фүүдс” ХХК-нд нягтлан бодогчоор ажиллаж байна. Тэрбээр “MindM” ашгийн бус байгууллагын Хамтран үүсгэн байгуулагч бөгөөд Гүйцэтгэх захирлаар ажилладаг төдийгүй тус байгууллагын санаачлан хэрэгжүүлж буй төслүүд дээр ажиллаж байна. О.Үүрийнтуяа өмнө нь олон улсын байгууллага болон үйлчилгээний салбарт таван жил ажилласан туршлагатай ба энэ хугацаандаа олон улсын төсөлд ажиллаж байжээ.
✅Пи Эм Ай Монголиа Чаптэрийн хамт олноос Үүрийнтуяадаа баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, ажлын амжилт хүсэн ерөөе!????
Дэлхийн түвшинд төсөл хэрэгжүүлэх чадвартай манай залуусын тоо нэгээр нэмэгдлээ.

Comments

  • No comments yet.
  • Add a comment