CHANGE STARTS ART

Хөг аялгуу, хөгжмийн хэлэнд хил хязгаар гэж үгүй билээ. Үүний нэгэн адилаар төслийн менежментэд ашиглагддаг мэдлэг, ур чадварууд нь урлаг, уран бүтээлийн төслөөс эхлээд бүхий л салбарын төслүүдэд ашиглагдах боломжтой. Иймээс тухайн уран бүтээлийн төслийн бэлтгэл үе шатнаас эхлээд л ажлыг эхлүүлэх, төлөвлөх, гүйцэтгэх, хянах болон төгсгөх зэрэг процесс группууд нь нэгэн адил хэрэглэгдэнэ. Техник технологи болон хөгжим, энтертайнмент салбарын хурдацтай хөгжилтэй хамт салбарын уран бүтээлчид маань мөн өөрчлөлтөд бэлэн байж, түүнтэй уялдаа холбоотой байх хэрэгцээ үүсч буй юм.

Бид энэхүү дугаартаа “Монгол Улсын Морин Хуурын Чуулга”-ын Удирдаач, концертмейстер Н. Жигжиддорж болон “Инди-фолк” уран бүтээлч, дуу зохиогч Магнолиан буюу дуучин Б. Дөлгөөн нарыг урьж оролцуулан, “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга, подкастын санаачлагч Б. Хулан болон подкастын зохицуулагч Б. Мөнхжаргал нартай хамтран ярилцлаа. Зочид маань хөгжмийн салбар дахь өөрсдийн уран бүтээлийн замнал болоод нэг зорилготой байж, оролцоог бий болгох нь сонсогчдоо мэдэрсэн “амьд” уран бүтээл хийхэд чухал байдаг талаар өөрсдийн туршлагаасаа хуваалцав.

Comments

  • No comments yet.
  • Add a comment