ХӨТӨЛБӨРИЙН МЕНЕЖМЕНТ ГЭЖ ЮУ ВЭ?

PROJECTED™ Подкаст –д тавтай морил!

Энэ удаагийн дугаарт Швейцарын хөгжлийн агентлагийн Xөтөлбөрийн зохицуулагч Н.Эрдэнэсайхан оролцож, хөтөлбөрийн менежментийн талаар ярилцлаа. Тэрээр зөв зохистой хөтөлбөрийн менежмент нь хэрэгжүүлж буй төслүүдийн уялдаа холбоог бий болгон, том дүр зургаар харж, байгууллагын стратегийн чиглэл, зорилготой нийцүүлэн улмаар бизнесийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэдэг тухай тайбарлалаа.


Зочин: Оролцогч Н.Эрдэнэсайхан | 2019 оны 11 сарын 20 | Soundcloud- 98.9 Business radio |


Амжилттай удирдсан болон ажилласан төслүүд:

• Даян дэлхийн байгал орчны өөрчлөлтийн Ази Номхон далайн бүсийн судалгааны төв, АНУ Эрчим хүчний яамны хөтөлбөрүүд

• Монгол Улсын ЗГ-ын УУХҮЯамтай хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой бичил уурхай төсөл”

• ОБЕГ, “Хот суурин газарт эрэн хайх аврах ажиллагааны чадварыг дээшлүүлэх төслүүд”

• НҮБ, Хүн амын сангийн төсөл: “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний төсөл

• НҮБ, Хүүхдийн сангийн төсөл: “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах үндэсний хөтөлбөр”


Пи Эм Ай Монголиа Чаптэр ТББ санаачлан, Бизнес Радио 98.9 хамтран бүтээсэн PROJECTED™ Подкаст сонсогч та бүхэнд хүрэхэд бэлэн болсныг дуулгахад таатай байна. PROJECTED™ Подкаст нь төслийн удирдлагын хамгийн сайн мэдлэг, туршлагыг түгээх зорилготой цуврал төсөл юм. Подкастын дугаар бүрд Монголын шилдэг төслийн менежерүүд өөрсдийн бодит туршлагаа сонсогчид та бүхэнтэй хуваалцах болно. Цуврал подкастыг Бизнес Радио 98.9 Soundcloud Page болон UB info aппликэйшнээр хүлээн авна уу.

Comments

  • No comments yet.
  • Add a comment