
PROJECTED™ Подкаст –д тавтай морил!
Өөрчлөлт бол зайлшгүй зүйл юм. Барилгын төсөлд орох өөрчлөлт бүрийн ард маш өндөр хэмжээний зардал болон хугацааны эрсдэл байдаг. Энэхүү өөрчлөлтүүдийг хэрхэн удирдсанаас хамааран тухайн төслийн амжилт тодорхойлогддог. Подкастын маань ээлжит дугаарт “Номин Констракшн Групп”-ийн Төслийн албаны дарга Б.Наранчанга оролцож, төслийн цар хүрээг хэрхэн тодорхойлох, өөрчлөлтийг хэрхэн удирдах талаар жишээ авч ярилцлаа.
Барилгын салбарын төсөл нь макро түвшины онцлог, хэрэглэгчийн хүсэлт, бараа материалын татан авалт зэргээс шалтгаалж өөрчлөлт орох эрсдэл өндөр байдаг тул эдгээр бүх эрсдэлийг тооцож ижил төрлийн төслийн туршлагыг судалж, эрсдэл, цаг хугацаа, төсөвт нөлөөлөх нөлөөллийг тодорхойлж, өөрчлөлтийг удирдан чиглүүлэх нь төлөвлөснөөрөө төсөл амжилттай хэрэгжих гол суурь болохыг онцоллоо.
Мөн тэрээр ажлын даалгаварт багтсан болон багтаагүй зүйлийг зөв тодорхойлж, ажлаа нэгж хүн хийх хүртэл задалж төлөвлөснөөр төслийн хамрах хүрээнд багтаагүй өөрчлөлт орох эрсдэлийг бууруулах боломжтойг дурдлаа.
Зочин: Б.Наранчанга | 2019 оны 12 сарын 31 | Soundcloud- 98.9 Business radio |
Амжилттай удирдсан болон ажилласан төслүүд: