ШИНЭХЭН PMP® -Д БАЯР ХҮРГЭЕ!

Дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн Олон улсын төслийн удирдлагын институт (PMI®)-ээс олгодог Project Management Professional (PMP®) зэргийн сертификатыг гардан авсан PMI Mongolia Chapter-ийн эрхэм гишүүн Өөдөсийн Отгонтуяад чин сэтгэлийн халуун баяр хүргэж байна.
PMP® зэрэг хүртсэн нь зөвхөн олон улсын хэмжээний мэргэжлийн баталгаажуулалт төдийгүй, Ө. Отгонтуяагийн тасралтгүй суралцах хүсэл эрмэлзэл, төслийн удирдлагын мэдлэг, ур чадвараа дэлхийн жишигт нийцүүлэн хөгжүүлэх зорилго, мөн төслүүдийг илүү үр дүнтэй хэрэгжүүлэхийн төлөөх тууштай хичээл зүтгэлийн илэрхийлэл юм.
Ө. Отгонтуяа нь Rio Tinto компанид Senior Analyst-аар ажилладаг бөгөөд төслийн удирдлага, төслийн хяналт, зардлын удирдлагын чиглэлээр ажилладаг мэргэжилтэн юм. Тэрээр ШУТИС-ийг Мэдээлэл, холбооны технологийн инженер мэргэжлээр төгсөж, БНХАУ-ын Бэйхангийн Их Сургуульд Сансрын инженерийн магистрын зэрэг хамгаалсан.
Ө. Отгонтуяа ажлын гараагаа Skytel компанид үндсэн сүлжээний төлөвлөлтийн инженерээр эхлүүлж, дараа нь ITZone компанид бизнес хөгжлийн менежерээр ажиллах хугацаандаа мэдээллийн технологи, дэд бүтцийн төслүүдэд оролцож, төслийн менежментийн туршлага хуримтлуулсан. Одоо Rio Tinto-д томоохон төслүүдийн төлөвлөлт, хяналт, зардлын удирдлагын чиглэлээр ажиллаж байна.
PMP® зэрэг хүртсэнээр Отгонтуяа төслийн удирдлагын олон улсын шилдэг стандарт, аргачлалыг ажилдаа илүү системтэйгээр хэрэгжүүлэх мэдлэг, ур чадвараа улам бататгалаа. Инженерийн мэдлэг, төслийн хяналт, зардлын удирдлагын туршлагаа төслийн удирдлагын дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн арга барилтай хослуулснаар томоохон төслүүдийг илүү үр дүнтэй төлөвлөх, хэрэгжилтийг оновчтой удирдах, байгууллагад бодит үнэ цэн бүтээх боломжоо улам өргөжүүлж байна.
PMI Mongolia Chapter-ийн хамт олны зүгээс Ө. Отгонтуяад энэхүү бахархам амжилтад нь дахин баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөр, мэргэжлийн хөгжил болон хэрэгжүүлэх төсөл, санаачилга бүр нь өндөр амжилттай байж, байгууллага болон төслийн удирдлагын салбарт үнэ цэнтэй хувь нэмэр оруулахыг хүсэн ерөөе.