ШИНЭХЭН PMP® -Д БАЯР ХҮРГЭЕ!

PMI Mongolia Chapter-ийн нэрийн өмнөөс манай эрхэм гишүүн Энхболдын Эрдэнэжаргалд дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн Project Management Professional (PMP®) зэрэг хүртсэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Э. Эрдэнэжаргал нь PMI-ийн шинэчилсэн PMP® шалгалтын агуулгаар шалгалтаа амжилттай өгч, PMP® болсонд нь онцгойлон баяр хүргэж байна.
Э. Эрдэнэжаргал Эм Ай Ю Дээд Сургууль-ийг Олон улсын харилцааны бакалаврын зэрэгтэй төгссөн бөгөөд төсөл зохицуулалт, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, бизнесийн хамтын ажиллагаа болон маркетингийн чиглэлээр ажилласан туршлагатай. Тэрээр оюутан байхдаа AIESEC in Mongolia байгууллагын салбар хорооны Ерөнхийлөгч болон Гадаад бодлого хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажиллаж, Тогтвортой хөгжлийн зорилгод (SDGs) суурилсан төслүүдийг санаачлан хэрэгжүүлж, олон залуусыг нийгмийн сайн сайхны төлөөх үйл ажиллагаанд нэгтгэн оролцуулсан. Дараа нь Human International School-д Академик зохицуулагчаар ажиллаж, сурагчдын практик ур чадварыг хөгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг зохион байгуулан багш, сурагч, эцэг эхийн үр дүнтэй хамтын ажиллагааг дэмжин ажилласан.
Үүний дараа BlueSky Asia LLC-д Борлуулалт, маркетингийн менежерээр ажиллаж, олон улсын захиалгын платформууд, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний байгууллагуудтай стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, борлуулалтын сувгийг өргөжүүлэх, байгууллагын болон олон улсын харилцагчдад зориулсан шийдлүүдийг боловсруулах чиглэлээр ажилласан.
Одоо тэрээр Мобифинанс ББСБ ХХК-д Product Owner болон Business Cooperation Manager-аар ажиллаж байна. Product Owner-ийн хувьд бизнесийн зорилго, хэрэглэгчийн хэрэгцээ болон оролцогч талуудын саналыг бүтээгдэхүүний шаардлага, хөгжүүлэлтийн төлөвлөгөөтэй уялдуулан ажиллаж, бүтээгдэхүүний backlog, хөгжүүлэлтийн үе шат, тест болон нэвтрүүлэлтийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг.
Энэ хугацаанд залуучуудад зориулсан KAOS шинэ үйлчилгээний бүтээгдэхүүн хөгжүүлэлт, хэрэглэгчийн шаардлага тодорхойлох, хөгжүүлэлтийн багтай хамтран ажиллах болон зах зээлд нэвтрүүлэх үйл ажиллагаанд MonPay талын Product Owner болон Partnership coordinator-аар ажилласан. Мөн бизнесийн хамтын ажиллагааны чиглэлээр MonPay платформын стратегийн түнш, мерчант байгууллагуудтай хамтын ажиллагаа хөгжүүлэх, гэрээ хэлцэл хийх, шинэ харилцагчдыг платформд нэгтгэх, өдөр тутмын үйл ажиллагаа болон сурталчилгааны төслүүдийг зохицуулан ажиллаж байна.
Төслийн удирдлагын мэдлэг, ур чадвараа улам хөгжүүлэх зорилгоор тэрээр PMI Mongolia Chapter-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, PMP Exam Prep Buddy Program-д хамрагдан бэлтгэлээ хангаж, энэхүү амжилтад хүрсэн билээ.
PMP® зэрэг хүртсэнээр Эрдэнэжаргал төслийн удирдлагын олон улсын шилдэг стандарт, аргачлалыг бүтээгдэхүүн хөгжүүлэлт, бизнесийн хамтын ажиллагаа болон дижитал үйлчилгээний төслүүдэд илүү үр дүнтэй хэрэгжүүлэх мэдлэг, ур чадвараа баталгаажуулж, байгууллагадаа илүү их үнэ цэн бүтээх чадавхаа шинэ шатанд гаргаж байна.
PMI Mongolia Chapter-ийн хамт олны зүгээс Энхболдын Эрдэнэжаргалд энэхүү бахархам амжилтад нь дахин баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөр, мэргэжлийн хөгжил болон ирээдүйд хэрэгжүүлэх төсөл, санаачилга бүр нь амжилттай байж, олон хүнд урам зориг түгээхийг хүсэн ерөөе.