ШИНЭХЭН PMP® -Д БАЯР ХҮРГЭЕ!

Пи Эм Ай Монголиа Чаптэрийн эрхэм гишүүн Базарын Баянжаргалмаад Олон улсын төслийн удирдлагын институт (PMI®)-ээс Мэргэшсэн төслийн удирдагч (Project Management Professional) PMP® зэргийн сертификатаа гардан авсанд халуун баяр хүргэе. Энэхүү сертификат нь түүний мэргэжлийн өндөр түвшинд хүрэх тууштай эрмэлзэл, мөн төслийн удирдлагын олон улсын шилдэг туршлага, стандартыг чанд мөрдөн ажилладгийн тод илэрхийлэл юм.

Базарын Баянжаргалмаа нь төслийн менежмент, үр дүнд суурилсан санхүүжилтийн чиглэлээр туршлагатай хөгжлийн санхүүгийн мэргэжилтэн юм.

Тэрээр одоогоор Германы Хамтын Ажиллагааны нийгэмлэг (GIZ)-д санхүүжилт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Өмнө нь тэрээр Берлинд Broadridge Financial Solutions компанид судалгаа, санхүүгийн аналитикийн чиглэлээр ажиллаж, институцийн хөрөнгө оруулагчдын өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтын дэмжин ажиллаж байсан.

Тэрээр Берлиний Хумбольдтын Их Сургууль болон Фленсбургийн Европын Их Сургуульд магистрын зэрэг, Энэтхэгийн Пүүнийн Их Сургуульд бизнесийн удирдлагын бакалаврын зэрэг хамгаалсан.

Дэлхийн түвшинд аливаа салбарын төсөл удирдах чадвартайгаа батлан харуулсан монгол залуусын тоо дахин нэгээр нэмэгдлээ.

Баянжаргалмаадаа Пи Эм Ай Монголиа Чаптэраас халуун баяр хүргэж, ажил хөдөлмөрт нь өндөр амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе!