Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе!

Энэ онцгой өдөр PMI Mongolia Chapter төслийн удирдлагын салбарын ирээдүйг тодорхойлж, олон салбарт эерэг өөрчлөлтийг бий болгож буй эмэгтэйчүүдийн амжилт, манлайлал, хувь нэмрийг бахархалтайгаар онцлон тэмдэглэж байна.

Хөгжил дэвшил, инноваци, хамтын ажиллагааг манлайлагч бүх чадварлаг эмэгтэй төслийн мэргэжилтнүүд, удирдагчид, сайн дурын ажилтнууд болон гишүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Нийгэмд эерэг өөрчлөлтийг авчирч буй бүх гайхамшигт эмэгтэйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргэе!