🎉 ШИНЭХЭН PMP®-Д БАЯР ХҮРГЭЕ! 🎉

Пи Эм Ай Монголиа Чаптэрийн эрхэм гишүүн Самданы Мөнхтүшиг Олон улсын төслийн удирдлагын институт (PMI®)-ээс Мэргэшсэн төслийн удирдагч (Project Management Professional) PMP® зэргийн сертификатаа гардан авсан амжилтыг бид бахархалтайгаар онцолж байна.

Мөнхтүшиг  нь төслийн удирдлага, санхүү, бизнес сайжруулалтын өвөрмөц уялдаа холбоотой мэдлэг, туршлагыг уул уурхай болон барилгын салбарт хуримтлуулсан бөгөөд одоогоор Оюу Толгой уурхайн далд уурхайн төслийн Бизнес сайжруулалтын мэргэжилтэн-ээр ажиллаж, өгөгдөлд суурилсан шинжилгээ, эрсдлийг бууруулах, үйл явцын оновчлолоор дамжуулан төслийн гүйцэтгэл, бүтээмжийг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулж байна.

Өмнө нь тэрээр санхүүгийн болон бизнесийн салбарт санхүүгийн шинжээч, зөвлөхөөр ажиллаж, бизнесийн өсөлт, бүтээмжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг дэмжих стратеги боловсруулах, шийдлүүдийг санал болгох чиглэлээр туршлага хуримтлуулсан. Мөнхтүшиг Сити Лондонгийн Их Сургуулийн Төслийн удирдлага, Санхүү, эрсдлийн удирдлагын магистр, СЭЗИС-ийн Санхүүгийн удирдлагын бакалавр зэрэгтэй бөгөөд CFA Level II шалгалтыг амжилттай өгсөн. Мөн Канадын UBC сургуулийн Уул уурхайн эдийн засгийн удирдлагын Executive Microcertificate эзэмшиж, техникийн болон стратегийн ур чадвараа нэмэгдүүлсэн. Одоогоор олон улсын түвшинд төслийн менежмент болон бизнесийн хөгжилд үр бүтээлтэй хувь нэмэр оруулж байна.

Тэрээр ийнхүү PMP® сертификат  хүртсэн нь түүний төслийн удирдлага, санхүүгийн чиглэлээр эзэмшсэн ул суурьтай академик мэдлэгтэй төгс хослож, стратегийн ухаалаг шийдвэр гаргах чадвар болон техникийн өндөр ур чадвартайгаар нарийн төвөгтэй төслүүдийг удирдах түүнд тууштай амжилт авчрахыг улам бүр бататгаж байна.

Төрөл бүрийн салбар, томоохон төслүүдийн амжилтад стратегийн сэтгэлгээ, шинжлэх ухаанч хандлага, хамтран ажиллах чадвараараа үнэтэй хувь нэмэр оруулсаар буй Мөнхтүшигт бид халуун баяр хүргэж, цаашдын үйлсэд нь амжилт, эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе. Монголын мэргэжилтнүүд дэлхийн түвшинд төвөгтэй төслүүдийг амжилттай удирдах чадвараа дахин нэгэн удаа нотолж байна.