2023 ОНЫ ШАГНАЛТ УРАЛДААНД НЭР ДЭВШҮҮЛЭХ ХУГАЦАА ДУУСАХАД 3 ХОНОГ ҮЛДЛЭЭ

“Пи Эм Ай Монголиа Чаптэр” (PMI Mongolia Chapter) байгууллагаас төслийн удирдлагын хөгжил болон мэргэшлийн хөгжилд хувь нэмрээ оруулсан байгууллага болон хувь хүмүүсийг сонгон шалгаруулж урамшуулах, нийтэд таниулах зорилгоор “Шилдэг төслийн удирдагч 2023” болон “Шилдэг төсөл 2023” шагналт уралдааныг зарласныг та бүхэнд өмнө нь мэдээлсэн билээ.

Та бүхэн төслийн удирдлагын шилдгийн шилдгийг сонгон шалгаруулах үйл ажиллагаанд өөрийн дэмжиж буй хувь хүн болон төслийг тавигдах шаардлагын дагуу нэр дэвшүүлэн оролцоорой. Нэр дэвшүүлэх хугацаа дуусахад 3 ХОНОГ үлдлээ. Уралдааны удирдамж болон дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр орж үзнэ үү.

 https://pmimongolia.mn/conference/mn/awards-mon/

Нэр дэвшигч хувь хүн, байгууллагуудын өргөдлийг 2023 оны 09-р сарын 15-ны өдрийн 18 цаг хүртэл Чаптэрийн professionaldevelopment@pmimongolia.mn хаягаар илгээгээрэй.

Шалгарсан нэр дэвшигчдийг 2023 оны 10-р сарын 14ний өдөр Чаптэраас зохион байгуулах YouthXcelerate: Strengthening the Future Project Managersбуюу “Шинэ үеийн хурдасгуур – Ирээдүйн төслийн удирдагч нарыг хүчирхэгжүүлэх нь”  олон улсын төслийн удирдлагын бага хурлын нээлтийн илтгэлүүдийн дараа танилцуулж батламжийг гардуулна.

Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг: https://pmiconference.mn/

Comments

  • No comments yet.
  • Add a comment