Visit us
SMS Office, B.Renchin street Business Tower,
19th floor, Ulaanbaatar, Mongolia
E-Mail us
administration@pmimongolia.mn
Call us
(+976) 7755 0880

Эрхэм хүндэт гишүүд, төслийн удирдагчид, хамтрагч байгууллагууд болон спонсор байгууллагууд танаа,

Олон улсын Төслийн Удирдлагын Институт (Project Management Institute буюу PMI) байгууллагын Монгол Улс дахь салбар болох албан ёсны эрх бүхий “Пи Эм Ай Монголиа Чаптер” (PMI Mongolia Chapter) байгууллагаас төслийн удирдлагын хөгжил болон мэргэшлийн хөгжилд хувь нэмрээ оруулсан байгууллага болон хувь хүмүүсийг сонгон шалгаруулж урамшуулах, нийтэд таниулах зорилгоор “Шилдэг төслийн удирдагч 2022” болон “Шилдэг төсөл 2022” шагналт уралдааныг зарлаж байна.

Та бүхэн төслийн удирдлагын шилдгийн шилдгийг сонгон шалгаруулах үйл ажиллагаанд өөрийн дэмжиж буй хувь хүн болон төслийг хавсралтад заасан шаардлагын дагуу нэр дэвшүүлэн оролцох боломжтой.

Нэр дэвшигч хувь хүн, байгууллагуудын өргөдлийг 2022 оны 09-р сарын 10-ны 18 цаг хүртэл Чаптерийн professionaldevelopment@pmimongolia.mn хаягаар хүлээн авах ба үүний дараа төслийн удирдлагаар мэргэшсэн, бие даасан зөвлөх баг өргөдлүүдийг үнэлнэ. Шалгарсан нэр дэвшигчдийг 2022 оны 10-р сарын 06-ны өдөр Чаптераас зохион байгуулж буй Future Skills For Youth буюу “Шинэ Үе – Шинэ Чадвар” олон улсын төслийн удирдлагын бага хурлын нээлтийн илтгэлүүдийн дараа гардуулна.

Та бүхэнд хавсралтаар Төслийн удирдлагын шилдэг удирдагч (энд дарна уу) болон Төслийн удирдлагын шилдэг төсөл (энд дарна уу) сонгон шалгаруулах уралдааны удирдамжийг хүлээн авна уу.

Хүндэтгэсэн,
“Пи Эм Ай Монголиа Чаптер”-ийн хамт олон