Г. Жавхлант нь мэргэшсэн төслийн удирдагч буюу (PMP®) зэрэгтэй бөгөөд Инвескор ББСБ ХК-ны Үйл ажиллагаа хариуцсан дэд захирлаар ажилладаг. Тэрээр төслийн удирдлага, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, стратеги төлөвлөлт болон жижиг дунд, байгууллагын санхүүжилтийн чиглэлээр мэргэшсэн. Г.Жавхлант нь Инвескор ББСБ ХК-с гадна Худалдаа, хөгжлийн банканд жижиг дунд болон байгууллагын санхүүжилт, төслийн удирдлага, бүтээгдэхүүн хөгжил чиглэлээр, мөн MUFG Сингапур дахь салбарт хөрөнгө оруулалтын банкны чиглэлээр ажиллаж байсан.
Батнямын Тэмүүл PMP® (Project Management Professional), PMI-ACP® (Agile Certified Practitioner) бөгөөд Хаан Банкны Төслийн Удирдлагын оффист Портфолио менежерээр ажилладаг. Б.Тэмүүл нь банк санхүүгийн салбарт буюу Хас Банк, Хаан Банк –уудад сүүлийн 10 гаруй жил ажиллахдаа програм хангамжийн төслүүдэд бизнес аналист, төслийн менежер, портфолио менежерээр мөн Төслийн удирдлагын оффис (PMO) –д төслийн удирдлагын уламжлалт болон ажайл арга аргачлалыг байгууллагад хэрэгжүүлж нэвтрүүлэх, тал дээр ажиллаж байсан туршлагатай.
Батмөнхийн Алтантуяа "Project Management Professional" (PMP®) буюу мэргэшсэн төслийн менежер бөгөөд “Sky Services” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, "Аltai Holding" ХХК-ийн Төслийн менежерээр ажилладаг. Б.Алтантуяа нь төслийн удирдлага, менежментийн салбарт арвин туршлагатай бөгөөд “Sky Trading” ХХК, “Sky hyper market” ХХК, "Чингис хаан зочид буудал" ХХК, "Altai Cashmere" ХХК зэрэг тэргүүлэгч компаниудад удирдах албан тушаал хашихын сацуу олон төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж ажилласан.