Гишүүнчлэлийн төрлүүд

Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын 160 гаруй төслийн удирдлагын мэргэжилтнүүд Төслийн Удирдлагын Институтын Монгол дахь салбарт гишүүнээр элссэн байдаг. Төслийн Удирдлагын Институт дараах гишүүнчлэлийн төрлүүдийг санал болгодог ба илүү дэргэрэнгүй мэдээллийг pmi.org – олон улсын сайтаас авна уу.

Хувь хүний гишүүнчлэл

Энэхүү гишүүнчлэл маань хүн бүрт нээлттэй.

Хувь хүний гишүүнчлэлийн хураамжууд

  • 129 ам.доллар – элсэлт / сунгалт ($10 мэдүүлгийн хураамж нэмэгдэнэ)
  • 36 ам.доллар – элсэлт / сунгалт (Монгол улс дахь салбарт)

Нийт төлбөл зохих дүн 175 ам.доллар.


Оюутны гишүүнчлэл

Хэрэв та АНУ болон олон улсын магадлан итгэмжлэгдсэн коллеж эсвэл их сургуульд бүтэн цагаар элсэн суралцаж байгаа бол Оюутны Гишүүнчлэлд хамрагдах бүрэн боломжтой.

Оюутны гишүүнчлэлийн хураамжууд

  • 32 ам.доллар – элсэлт / сунгалт
  • 8 ам.доллар – элсэлт / сунгалт (Монгол улс дахь салбарт)