Тус сургалтаар төслөөс хүлээгдэж буй үр дүнг хэрхэн удирдах, төслийн гүйцэтгэлийн чанарын шаардлага, хэрэгцээг хангахуйц чанарын нэгдсэн бодлого, үүрэг хариуцлагыг байгууллагын түвшинд хэрхэн тодорхойлоход суралцана.
Дараах үндсэн сэдвүүд хичээлийн агуулгад багтсан болно:
• Чанарын удирдлагыг төлөвлөх;
• Чанарын баталгааг гүйцэтгэх;
• Чанарыг хянах;
• Арга хэрэгсэл техникийн орц/гарц.
Түүнчлэн төслийн материаллаг болон хүний нөөцийг хэрхэн амжилттай удирдах, төслийн багийг манлайлах, зохион байгуулах талаар суралцах болно. Төслийн багийг удирдах, идэвхжүүлэх, манлайлах арга барил, ур чадваруудыг тайлбарлана. Мөн энэхүү сургалтын агуулгад хүний нөөцийн удирдлагын стандарт зарчим, нөөцийн түвшин, төслийн багийн бүтэц, багийн үнэлгээ, багийн гишүүдийн идэвхжүүлэлт болон багуудын хоорондын харилцааны талаар тусгагдсан болно.
- Нөөцийн удирдлагыг төлөвлөх
- Нөөцийг тооцоолох аргачлалууд
- Төслийн баг бүрдүүлэлт
- Төслийн багийг хөгжүүлэх
- Төслийн багийг удирдах
- Физик нөөцүүдийг хянах, удирдах
Сургалт монгол хэл дээр явагдана (Сургалтын материал англи хэл дээр)
БҮРТГҮҮЛЭХ ЛИНК: https://forms.office.com/r/V9LdVWwC3Y
БҮРТГҮҮЛЭХ, ТӨЛБӨР ТӨЛӨХ ЭЦСИЙН ХУГАЦАА:
5-р сарын 12-ны өдрийн 10:00 цаг хүртэл