Төслийн менежер ажлын өдрийнхөө 90 орчим хувийг төсөлтэй холбоотой харилцааг удирдах болон зохицуулахад зарцуулдаг гэсэн судалгаа байдаг. Төсөлд нөлөө үзүүлэх магадлал бүхий өөр соёл, байгууллагын суурь зарчим, мэдлэгийн түвшин, ажлын туршлага, үзэл бодол, ашиг сонирхол бүхий олон талт оролцогч талуудыг холбож өгөх гүүр нь үр дүнтэй харилцаа юм. Энэхүү сургалтаар төслийн харилцааны удирдлага гэж юу болох, мөн төслийн харилцааны удирдлагын үйл явц болох төлөвлөлт, харилцааг удирдах болон хянах процессууд, харилцааны арга барил, технологи, харилцааны сувгууд болон харилцааны үндсэн загваруудыг тодорхойлно.
Дараах үндсэн хэсгүүд тус хичээлд тусгагдсан болно:
• Харилцааны төлөвлөлт, урирдлага, болон хяналт
• Орц, арга хэрэгсэл болон техник, гарц гэх мэт
Сургалт монгол хэл дээр явагдана (Сургалтын материал англи хэл дээр)
БҮРТГҮҮЛЭХ ЛИНК: https://forms.office.com/r/wRC3ZdBuqf
БҮРТГҮҮЛЭХ, ТӨЛБӨР ТӨЛӨХ ЭЦСИЙН ХУГАЦАА:
6-р сарын 23-ны өдрийн 10:00 цаг хүртэл