Төслийн удирдлагын дунд шатны энэхүү цахим сургалт нь төслийн удирдлагын арга барилын талаарх харилцан яриа болон гол аргачлал, маягтуудыг ашиглан дасгал ажиллах хэлбэрээр явагдана.
Тухайн төсөлд нөлөөлж болох эсвэл нөлөөнд орж болзошгүй хүмүүс, бүлэг, байгууллагуудыг тодорхойлох аргуудад суралцахаас гадна оролцогч талуудын хүлээлтэд дүн шинжилгээ хийх, оролцогч талуудын хүлээлтийг удирдах стратеги боловсруулах, оролцогч талуудыг төслийн шийдвэр гаргах болон хэрэгжилтийн явцад хэрхэн оролцуулах талаар суралцана.
Дараах үндсэн сэдвүүд хичээлийн агуулгад багтсан болно:
• Оролцогч талуудыг тодорхойлох;
• Оролцогч талуудын удирдлагыг төлөвлөх, удирдах, хянах;
• Оролцогч талуудын удирдлагад хамаарах бүх шаардлагатай арга хэрэгсэл, техникүүдийг жишээгээр тодорхойлон үзүүлэх.
Төслийн менежер ажлын өдрийнхөө 90 орчим хувийг төсөлтэй холбоотой харилцааг удирдах болон зохицуулахад зарцуулдаг гэсэн судалгаа байдаг. Төсөлд нөлөө үзүүлэх магадлал бүхий өөр соёл, байгууллагын суурь зарчим, мэдлэгийн түвшин, ажлын туршлага, үзэл бодол, ашиг сонирхол бүхий олон талт оролцогч талуудыг холбож өгөх гүүр нь үр дүнтэй харилцаа юм. Энэхүү сургалтаар төслийн харилцааны удирдлага гэж юу болох, мөн төслийн харилцааны удирдлагын үйл явц болох төлөвлөлт, харилцааг удирдах болон хянах процессууд, харилцааны арга барил, технологи, харилцааны сувгууд болон харилцааны үндсэн загваруудыг тодорхойлно.
Дараах үндсэн хэсгүүд тус хичээлд тусгагдсан болно:
• Харилцааны төлөвлөлт, урирдлага, болон хяналт
• Орц, арга хэрэгсэл болон техник, гарц гэх мэт
Бүртгүүлэх линк: https://forms.office.com/r/ghGkhc1Qrj