Энэхүү сургалтаар төслийг хэрэгжүүлэх явцад учирч болох эрсдэл болон тодорхойгүй нөхцөл байдлыг урьдчилан тооцоолж, шаардлагатай арга хэмжээ авах, удирдлага зохион байгуулалтаар хэрхэн хангах талаар олон улсын стандарт арга зүйн мэдлэг болон үндсэн зарчмын талаар дэлгэрэнгүй ойлголтыг авна.
Дараах үндсэн сэдвүүд сургалтын агуулгад багтсан болно
- Төслийн эрхзүйн орчин, улс төр, нийгэм, техник эдийн засгийн үр нөлөө, гадаад орчны нөхцөл байдлыг судлах, ойлгох
- Төсөлд учирч болох эрсдэл, тодорхойгүй нөхцөл байдлыг олж илрүүлэх, хариу арга хэмжээ авах
- Төсөлд үүсч болох төрөл бүрийн өөрчлөлтийн хоорондын уялдаа холбоог ойлгох, хангах
- Төслийн эрсдэл, боломжийн нөлөөлөл, үр дагаврыг шинжлэх, урьдчилан тооцоолох
- Төслийн үр дүнд сөргөөр нөлөөлж болох хүчин зүйлсийг хамгийн бага хэмжээнд байлгах
- Төслийн гүйцэтгэл үр дүнд эергээр нөлөөлөх хүчин зүйлсийг нэмэгдүүлэх, боломжуудыг ашиглах
- Төслийн магадалшгүй ажлын зардал болон нөөц хугацааг төслийн үндсэн зорилгыг биелүүлэхэд ашиглах, хянах
СУРГАЛТ:
Сургалт монгол хэл дээр явагдана (Сургалтын материал англи хэл дээр)
БҮРТГҮҮЛЭХ ЛИНК: https://forms.office.com/r/PCxsrXGxtu
БҮРТГЭЛ, ТӨЛБӨР ТӨЛӨХ ЭЦСИЙН ХУГАЦАА:
2023 оны 6-р сарын 9-ний Баасан гарагийн 10:00 цаг хүртэл