
Зочид
Илтгэгч
Салбар
Хамтрагч

"ШИНЭ ҮЕ - ШИНЭ ЧАДВАР"
Олон улсын бага хурал
АНУ-д төвтэй Олон Улсын Төслийн Удирдлагын Институт болох Пи Эм Ай Монголиа Чаптэр-аас жил бүр зохион байгуулдаг олон улсын төслийн удирдлагын бага хурлыг 2022 оны 10 дугаар сарын 6 болон 7-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Бид энэ жил дэлхийн өнцөг булан бүрээс хамгийн тод сэтгэгчид болон бүтээгчдийг нэг дор цуглуулан, бүтэн өдрийн турш урам зориг түгээсэн, үнэ цэнтэй мэдлэг, туршлага бүхий илтгэлүүдийг хүргэн хамтын ажиллагаа тогтоож, эх орныхоо цаашдын хөгжил дэвшилд бодитойгоор оролцоход тань хувь нэмэр оруулах болно.
Хурлын зорилго
Монголын нийт хүн амын 63 хувийг “залуучууд” буюу 35-с доош насныхан эзлэж байгаа бөгөөд тэд бол өнөөгийн ажиллах хүчний цөм нь юм. Тэдний ажиллах ирээдүй өдөр ирэх тусам хувьсан өөрчлөгдөж, шинэ ур чадвар, дадал туршлага эзэмшихийг шаардаж байна. Залуучуудад чиглэсэн энэхүү бага хурал нь салбар салбарын шилдэг удирдагч залуус оролцож, шинэ үед шаардагдах ур чадварууд, төслийн удирдлагын хамгийн сүүлийн үеийн арга аргачлал, шилдэг туршлагаа залуучуудтай хуваалцах боломжийг олгох юм.
Хурлын онцлог
Та яагаад “ШИНЭ ҮЕ – ШИНЭ ЧАДВАР” олон улсын хуралд оролцох ёстой вэ?
- Шинэ үед шаардагдах ур чадварууд, төслийн удирдлагын хамгийн сүүлийн үеийн арга аргачлал, шилдэг туршлагаа залуучуудтай хуваалцах боломжийг олгох
- Үндэстэн дамнасан корпорацуудын манлайлагчид, тод сэтгэгчид, бүтээгчдээс суралцах, тэдэнтэй ажил хэргийн холбоо тогтоох
- Таны карьерт төслийн удирдлагын мэдлэг яагаад шаардлагатай байгааг, улмаар тус ур чадварын ирээдүйн бодит хэрэгцээний тухай ойлголт авах
- Үнэ цэнтэй мэдлэг, сайн туршлага судлахаар зогсохгүй олон төрлийн боломжийг тус хурлаар олж авах боломжтой.
Хуралд оролцогчид ажиллах санааг бодитоор бүтээхэд хэрэгтэй PMI Talent Triangle® буюу Ур Чадварын Гурвалжинд хамрах техник, манлайлал, төслийн ур чадварын талаар мэдлэг олж авахаас гадна өөр мэдлэгийн ертөнцөд амжилтанд хүрэх олон ур чадварын талаар бодит мэдээлэл авах боломжтой.
PMI®-ийн COVID-19 болон уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах ажлын хэсэг нь албан ёсны байгууллагуудын хамт олонтой хамтран ажиллах, төсөл хөтөлбөр, портфолио удирдах удирдамжийг хэрэгжүүлэх арга замыг эрэлхийлэх ажлыг зохион байгуулахтай холбогдуулан дараах сэдвүүдийн дунд явагдаж байна.
Үүнд:
Юугаар шинэлэг вэ?
“Пи Эм Ай Монголиа Чаптэр” -ийн 2022-2023 оны Удирдах Зөвлөлөөс залуучууд, залуу боловсон хүчний менежментийн ур чадварын хэрэгцээг онцлон анхаарах нь Монгол Улсын өрсөлдөөнийг сайжруулахад чиглэсэн шууд дамжуулалтыг зохион байгуулах, төрийн болон хувийн хэвшлийн манлайлагч, шийдвэр гаргагчид бие нэгийгээ сургалт тусгай хэлэлцүүлгийг хөтөлбөрт онцоллоо.
Давуу тал
- Олон улсын цахим хурлын хөтөлбөрт гурван онцлох илтгэл ба арван хоёр салбар илтгэл багтсан;
- Төр, хувийн хэвшлийн манлайлагч, шийдвэр гаргагчдын тусгай хэлэлцүүлэг;
- “Пи Эм Ай Монголиа Чаптэр” -ийн олон талт бие даасан байдал, нийгмийн сүлжээгээр дамжуулан танилцуулах, бидэнтэй нэгдэх;
Салбар бүрийн тэргүүлэгч компанийн удирдлагууд, мэргэжилтнүүдийн төлөөлөлтэй 500 орчим оролцогчидтой ажил хэргийн харилцааны холбоо тогтоох; - Цахим хурлаар толилуулсан бүх илтгэл, хэлэлцүүлгийн бичлэгийг хурлын өндөрлөснөөс хойш 7 хоногийн турш үргэлжлүүлэн үзэх боломжтой.
Хүндэт илтгэгчид
Бид COVID-19 болон уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажлын хүрээнд сорилт, бэрхшээлийг хамтдаа даван туулах арга замыг эрэлхийлэн энэ удаагийн хурлыг Ногоон сэргэлт, Ажайл арга зүй, Тогтвортой хөгжил хэмээх дэд сэдвүүдийн хүрээнд зохион байгуулж байна. Олон улсын цахим хуралд нийт 3 онцлох илтгэгч, 12 салбар сэдвийн илтгэгч нар оролцоно.
Та хурлын тасалбарыг shoppy.mn-с худалдан авна уу.
Хөтөлбөр
09:00 – 09:15
Нээлтийн арга хэмжээ
09:15 – 11:00
Онцлох илтгэлүүд
11:00 – 11:25
Шагнал гардуулах ёслол
11:25 – 12:30
Завсарлага: Цахим үзэсгэлэн
12:30 – 14:00
Гүйцэтгэх удирдлага, шийдвэр гаргагчдын тусгай хэлэлцүүлэг
14:00 – 17:30
Салбар илтгэлүүд: Ногоон сэргэлт, Ажайл арга зүй, Тогтвортой хөгжил
17:30 – 17:45
Хаалтын арга хэмжээ

Бидний тухай
Нийгмийн хөгжлийг бэхжүүлэх, төслийн удирдлагын мэргэжлийн салбарын хөгжлийг тэргүүлэх олон зуун төслийн менежер, удирдах ажилтан, мэргэжилтэн, PMI®-ийн дотоодын болон олон улсын гишүүд мөн төрөл бүрийн салбарын менежерүүдийг нэгэн зорилго дор нэгтгэж, төслийн удирдлагын хамгийн сүүлийн үеийн арга аргачлал, шилдэг туршлагаас хуваалцах боломжийг олгоход оршино.

Аливаа төсөл ихэнх тохиолдолд төлөвлөгөөний дагуу хэрэгжиж чаддаггүй. Төслийг амжилттай хэрэгжүүлж, талуудад өгсөн амлалтаа биелүүлэн дэлхийд өөрчлөлт авчрах үр дүн гаргахын тулд тууштай, шаргуу, хариуцлагатай, ёс зүйтэй байх чанаруудыг илэрхийлнэ.

Бид агуулгаараа өргөн цар хүрээтэй зүйлийг хэзээ ч ганцаараа хийж чадахгүй. Хамт олон, олон талт харилцагчид, төр болон хувийн хэвшил, ашгийн бус байгууллагын алинтай түншлэхээс үл хамааран оролцогч бүр өөрийн гэсэн давуу тал, өвөрмөц оролцоог бий болгодог. Идэвхтэй оролцоог дэмжиж, санал бодлоо чөлөөтэй хуваалцаж хамтдаа ажиллахдаа бид илүү хүчтэй болдог.

Монгол улсын нийгэм, эдийн засгийн шатлал бүрт асар олон төрлийн төслүүд хэрэгжиж байна. Эх орны маань хөгжлийн нэн чухал энэ цаг үед олон улсын сайн туршлагаас суралцах, төслийн удирдлагын дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн стандартуудыг эзэмших, нэвтрүүлэх, туршлагыг хоорондоо нээлттэй хуваалцах нь зайлшгүй шаардлага болжээ. Энэхүү хэрэгцээг ханган, дэлхийтэй хөл нийлүүлэн Монгол улсын өрсөлдөх чадварыг өсгөх чин зорилгоор Пи Эм Ай Монголиа Чаптэр хөглөгдөн, мэргэжлийн хөгжлийг урьтал болгосон сайн дурын залуусыг нэгтгэн ажиллаж байна.

Бидний нэг болох
Төслийн Удирдлагын Институт болон түүний Монгол улс дахь салбарт та нэгдсэнээр та албан ёсны сертификат бүхий төслийн удирдлагын курс сургалтуудад хамрагдах, төслийн удирдлагын салбарын олон талт мэдлэгүүд, баялаг эх үүсвэрүүдэд нэвтрэх эрхтэй болох юм.
Түүнчлэн төслийн удирдлагын талаарх сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч, дэлхийн хэмжээний төслийн удирдлагын зарчим ба хэрэгжүүлэлтээс суралцан мэргэжлийн арга техник, ур чадвараа улам нэмэгдүүлэх боломжтой болно.
Уучлаарай, бүртгэлийн хугацаа дууссан байна.
Ивээн тэтгэгч байгууллагууд
Хэвлэл, мэдээллийн дэмжигч байгууллагууд
Бидэнтэй хамтран ажиллах
Энэ удаагийн олон улсын цахим хурлаар салбар бүрийн тэргүүлэгч компанийн төлөөлөл болох 500 орчим оролцогчид нэг дор цугларан, бүтэн өдрийн турш мэдлэг, туршлагаа хуваалцахаас гадна үндэстэн дамнасан корпорацуудын шигшигдсэн удирдагчдаас зөвлөгөө авах боломжтой юм.
Та болон танай хамт олон энэхүү хурлыг дэмжсэнээр олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, мэргэжлийн компанийн байр сууриа баталгаажуулан, хамтын ажиллагааны хүрээгээ тэлнэ гэдэгт бид бүрэн итгэлтэй байна.
Холбоо барих
И-Мэйл: administration@pmimongolia.mn
Утас: (+976) 7755 0880