Сайн дурын ажил хийх боломжууд

Бидэнтэй хамт сайн дурын ажил хийхэд хялбар боллоо

Бид Та бүхнийг (PMI®) төслийн удирдлагын институтын Монгол дахь Чаптэр төдийгүй олон улсын нийгэмлэгт нэгдэж, харилцаа холбоогоо өргөжүүлэхийг урьж байна.

Пи Эм Ай Монгол Чаптэр (Төслийн удирдлагын институтын Монгол дахь салбар) нь сайн дураар ажиллах олон олон гайхалтай боломжуудыг санал болгодог.

Бидэнтэй нэгдэхэд дараах 3 үе шатыг дагаарай. Үүнд:

1. Энд дарж нээлттэй байгаа сайн дурын ажлын боломжуудыг харах

2. Сайн дурын ажилтны бүртгэлийн маягтыг бөглөх: Энд дарна уу.

3. Бид тантай 3-5 ажлын өдөрт холбогдох болно.

Хариу иртэл та Пи Эм Ай Монгол Чаптэрийн веб хуудас болон Facebook хуудсаар зочлоорой.

Сайн дурын үйл ажиллагаанд хамрагдах боломжууд:

Пи Эм Ай Монгол Чаптэр нь сайн дурын ажилтнуудтай үргэлж хамтран ажиллахыг эрэлхийлсээр ирсэн ба төслийн удирдлагыг чиглэлээр тэргүүлэхийг хүсэгч хүн болгонд манай Пи Эм Ай Монгол Чаптэрийн хаалга нээлттэй тул та доор дурдсан үйл ажиллагаануудыг дэмжин ажиллаж сайн дурын ажилтнуудын нэг болохыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

1. Сар бүр зохион байгуулагддаг үйл ажиллагааны багийн гишүүн (зохион байгуулах, төлөвлөх)

2. Жил бүр зохион байгуулагддаг олон улсын бага хурлын багийн гишүүн (бага хурлын дараах багуудын үйл ажиллагаанд оролцох: маркетинг, спонсор, ложистиг, бүртгэл болон хөтөлбөр боловсруулах багууд)

3. Чаптэрийн маркетинг үндсэн үйл ажиллагааны багийн гишүүн (албан ёсны веб хуудас хөтлөлт, мэдээ мэдээлэл бэлтгэл болон сошиал хуудаснуудын хөтлөлт)

4. Олон талт хамтын ажиллагааны багийн гишүүн
Чаптерийн гишүүнд чиглэсэн үйл ажиллагааг дэмжих багийн гишүүн
Мэргэжлийн ур чадвар хөгжүүлэх үйл ажиллагааны багийн гишүүн (Чаптэрийн сургалтыг төлөвлөх зохион байгуулах) гэх мэт маш олон боломжууд таныг хүлээж байна..

Пи Эм Ай Чаптэрт сайн дурын гишүүн болсноор ямар ач холбогдолтой вэ:

1. Удирдан зохион байгуулах, манлайлах чадварыг эзэмшин харилцан туршлага солилцно

2. Төслийн удирдлагын ур чадваруудаас суралцангаа  PDU /Professional Development Units/ олон улсын оноог авна

3. Төслийн удирдлагын мэргэжилтнүүдтэй танилцан танилын хүрээгээ нэмнэ

4. 1 жилийн турш сайн дурын ажлуудад идэвхитэй оролцсон гишүүддээ Пи Эм Ай Монгол Чаптэрийн албан ёсны сертификатыг өгнө

Хэн сайн дурын ажилтан болох боломжтой вэ?

Манай сайн дурын ажилтнууд бүгд өөр төрлийн мэргэжилтэй  бөгөөд төслийн менежментэд  нийтлэг сонирхолтой хүмүүс.

Үүнд оюутан, тэтгэвэрт гарсан хүмүүс, бүтэн ба хагас цагаар ажилладаг ажилтнууд багтана. Бид та бүхнийг манайд сайн дурын ажил хийхийг урьж байна.

Хэрхэн эхлэх вэ?

Пи Эм Ай Монгол Чаптэрт сайн дурын ажил хийхийн тулд өргөдлийн процессыг дагана уу:

1. Гишүүнчлэлийн бүртгэлийн дугаарыг ашиглан VRMS (Volunteer Relationship Management System) системыг хэрэглэх

2. Манай вэбсайт дээр байрлаж байгаа анкетыг бөглөх

3. Facebook, Linked In гэх олон нийтийн мэдээллийн хуудсаар дамжуулан бид нартай холбогдох

4. Манай оффист ирж биеээр уулзах

Та бүхэнтэй хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна!

Дэлгэрэнгүйг: volunteer@pmimongolia.mn