Төслийн удирдлагын сургагч багш нар

Төслийн удирдлагын сургагч багш нар

Ганбаатарын Жавхлант (PMI-PMP®, Agile Hybrid Project Pro Micro-Credential, Disciplined Agile® Scrum Master (DASMTM),  Disciplined Agile® Senior Scrum Master (DASSMTM))

Г. Жавхлант нь Пи Эм Ай Монголиа Чаптэрийн Мэргэжлийн хөгжил хариуцсан захирлаар 2023-2024 оны хооронд сонгогдон ажиллаж байгаа бөгөөд 2022 оноос Мэргэжлийн хөгжлийн сургагч багшаар ажиллаж байна. Тэрээр TechFi  ХХК-ийн Хамтран үүсгэн байгууллагч бөгөөд Үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажилладаг. Г.Жавхлант өмнө нь Инвескор ББСБ ХК-ны Үйл ажиллагаа хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан бөгөөд төслийн удирдлага, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, стратеги төлөвлөлт болон жижиг дунд, байгууллагын санхүүжилтийн чиглэлээр мэргэшсэн.

Тэрээр Инвескор ББСБ ХК-иас гадна Худалдаа, хөгжлийн банканд жижиг дунд болон байгууллагын санхүүжилт, төслийн удирдлага, бүтээгдэхүүн хөгжил чиглэлээр, мөн MUFG Сингапур дахь салбарт хөрөнгө оруулалтын банкны чиглэлээр ажиллаж байсан туршлагатай.

Б.Болор-Эрдэнэ PMP®&PMI-PBA®

Б.Болор-Эрдэнэ Пи Эм Ай Монголиа Чаптэрийн Мэргэжлийн хөгжлийн сургагч багшаар 2022 оноос ажиллаж байна. Б.Болор-Эрдэнэ Хасбанкны Цахим банкны албаны менежерээр ажилладаг бөгөөд Төслийн менежер, бизнесийн шинжээчээр банкны салбарт ажиллаж байсан туршлагатай. Тэрбээр олон улсын Төслийн удирдлагын институтаас олгодог Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Төслийн Мэргэшсэн удирдагч (PMP®) гэрчилгээг 2018 оны 6-р сард улмаар 2020 оны 5-р сард Мэргэшсэн Бизнес Шинжээч (PMI-PBA®) гэрчилгээг тус тус гардан авсан юм.

Батмөнхийн Алтантуяа (PMP®)
Батмөнхийн Алтантуяа “Project Management Professional” (PMP®) буюу мэргэшсэн төслийн менежер бөгөөд “Sky Services” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, “Аltai Holding” ХХК-ийн Төслийн менежерээр ажилладаг.

Б.Алтантуяа нь төслийн удирдлага, менежментийн салбарт арвин туршлагатай бөгөөд “Sky Trading” ХХК, “Sky hyper market” ХХК, “Чингис хаан зочид буудал” ХХК, “Altai Cashmere” ХХК зэрэг тэргүүлэгч компаниудад удирдах албан тушаал хашихын сацуу олон төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж ажилласан.

Батнямын Тэмүүл PMP ®, PMI-ACP ®, Certified SAFe® 5 Agilist

Батнямын Тэмүүл Пи Эм Ай Монголиа Чаптэрийн Ерөнхий нарийн бичгийн даргаар 2024-2025 оны хооронд сонгогдон ажиллаж байгаа бөгөөд 2022 оноос Мэргэжлийн хөгжлийн сургагч багшаар ажиллаж байна. Тэрээр PMI-PMP® (Project Management Professional), PMI-ACP® (Agile Certified Practitioner) болон Certified SAFe® 5 Agilist гэрчилгээтэй. Б.Тэмүүл Хаан Банкны Technical Product Manager -ээр ажилладаг бөгөөд өмнө нь Төслийн Удирдлагын оффист Портфолио менежерээр ажиллаж байсан.

Б.Тэмүүл нь 2011 оноос банк санхүүгийн салбарт програм хангамжийн төслүүд дээр ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд Хаан Банканд чанарын инженер, бизнес аналист, төслийн менежер, портфолио менежерээр мөн Төслийн удирдлагын оффис (PMO) –д төслийн удирдлагын уламжлалт болон ажайл арга аргачлалыг байгууллагад хэрэгжүүлж нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж байсан туршлагатай. Мөн Хас Банканд Систем хөгжүүлэгчээр ажиллаж байжээ.

Бат-Очирын Бадам PMP ®

Бат-Очирын Бадам нь “Project Management Professional” (PMP®) буюу мэргэшсэн төслийн менежер бөгөөд Пи Эм Ай Монголиа Чаптэрийн Мэргэжлийн хөгжлийн сургагч багшаар 2023 оноос ажиллаж байна. Тэрээр АНУ-н хөгжлийн агентлагийн санхүүжилттэй Бизнесийн тогтвортой хөгжлийг дэмжих, ил тод байдлыг нэмэгдүүлэх төсөлд Бизнесийн зөвлөхөөр ажиллаж байна.
Б.Бадам нь өнгөрсөн хугацаанд Худалдаа, хөгжлийн банканд стратеги төлөвлөлт, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, автоматжуулалтын төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай бөгөөд сүүлийн жилүүдэд жижиг, дунд бизнесийн санхүүжилт болон хөгжлийн төслүүдээр мэргэшин ажиллаж байна.