Project Management Training

Пи Эм Ай Монголиа Чаптэр нь Төслийн Удирдлагын стандарт сургалт болон олон улсын бага хурлуудыг зохион байгуулдаг бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн (PMI®)-ийн зэрэг олгох сургалтууд, түүн дундаа PMP® (Төслийн Мэргэшсэн Удирдагч) зэрэг олгох сургалтыг явуулдаг Монгол дахь цорын ганц албан ёсны байгууллага билээ. Бид анхны сургалтаа 2014 онд Төслийн Удирдлагын Үндэс хичээлээр эхэлсэн бол одоогийн байдлаар PMBOK® Guide-ийн төслийн удирдлагын 10 хамрах хүрээний дунд шатны сургалтуудыг явуулах зэргээр үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. 2015 онд PMP® зэргийн шалгалтад бэлтгэх анхны ахисан шатны сургалтаа зохион байгуулж, энэхүү сургалтаас Монгол улсад бэлтгэгдсэн PMI Global®-аас итгэмжлэгдсэн анхны PMP® (Төслийн Мэргэшсэн Удирдагч) нар төрсөн.

Бид Төслийн Удирдлагын анхан болон дунд шатны сургалтаа PMBOK® Guide болон PMI Global®-ийн стандартчилал болон зааварчлалын дагуу явуулдаг. Сургалт болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн төслийн удирдлагын зэргүүдээр дамжуулан төслийн удирдлагын мэргэжилтнүүдийг хөгжүүлэх, энэ салбарыг сонирхож буй залуу үеэ дэмжих төслийн удирдлагын боловсрол олгохыг зорин ажиллаж байна.  Хэдийгээр техникийн ур чадвар нь төслийн болон хөтөлбөрийн удирдлагад голлох боловч, Пи Эм Ай-ийн судалгаа тэдгээр нь өнөөгийн хурдан өсөлттэй, өрсөлдөөнтэй дэлхийн зах зээлд хангалтгүйг харуулж байна. Байгууллагууд манлайллын болон бизнесийн ухааны нэмэлт ур чадварууд болон  ба эцсийн үд дүнд эерэгээр нөлөөлөх урт хугацааны стратегийн зорилтуудыг дэмжих өрсөлдөх чадварыг эрэлхийлэх болсон.

Пи Эм Ай Монголиа Чаптэр-аас хүргэж байгаа боловсрол нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд PMP® зэрэгтэй мэргэжилтэний албан ёсны PDU (мэргэшин хөгжих оноо)-д тооцогддог.