Үйл ажиллагаа

Төрөл бүрийн сонирхолтой хөтөлбөр, үйл ажиллагааг Пи Эм Ай Монголиа Чаптэр байгууллага явуулдаг. Бидний үйл ажиллагаа нь өөрсдийн алсын хараа, эрхэм зорилгыг голлон хэрэгжихийн зэрэгцээ (PMI®) олон улсын байгууллагын дүрэм, стратегийн хүрээнд явагддаг.

1. Төслийн удирдлагын шилдэг мэргэжилтнүүдийн туршлага солилцон, мэдлэг хуваалцах PROJECTED™ подкаст, онлайн нийтлэлүүдийг олон нийтэд гаргадаг.

2. Компаниуд өөрийн хэрэгжүүлж буй төслийн тэргүүн туршлагаас хуваалцаж ярилцдаг сар бүрийн нээлттэй уулзалт зохион байгуулдаг.

3. Гишүүдэд зориулсан тусгай үйл ажиллагаа буюу Төслийн удирдлагын газруудтай танилцах, онлайн лайв уулзалт хийдэг.

4. Дэлхийд түгээмэл ашиглагддаг, шалгарсан PMBOK® стандартын дагуу Төслийн менежментийн олон улсын стандартыг эзэмшүүлэх сургалтууд явуулдаг.

5. Гадаадаас төслийн мэргэжилтэн багшаар урьж сургалт явуулдаг.

Жишээлбэл гишүүддээ зориулан Өмнөд Солонгосын Йонсей Их сургуулиас мэргэжлийн багш урьж Төслийн менежментийн чиглэлээр сургалт зохион байгуулсан.

Томоохон төсөл хэрэгжүүлэгчдийг нэг дор цуглуулсан Төслийн удирдлагын олон улсын бага хурлыг жил бүр зохион байгуулдаг.

Монголын болон Ази Номхон далайн шилдэг төслийн менежерүүдийн бодит үр дүнд хүрсэн амжилтын түүх, лекцүүдийг сонсож, туршлага солилцох, өөрийн байгууллагадаа өөрчлөлт хийх оновчтой санаа олж авах, удирдлагын аргачлалаа шинэчлэх боломжийг олгодог.

Пи Эм Ай Монголиа Чаптэр нь гишүүддээ үйлчилдэг байгууллага тул манай гишүүн болсноор олон давуу талыг эдэлж, дээрх арга хэмжээнүүдэд хөнгөлөлттэй болон үнэгүй оролцох эрхтэй болно.

Өнөөгийн байдлаар (PMI®)-ийн төслийн удирдлагын сертификатыг эзэмшсэн 50 гаруй мэргэжилтэн Монголд бий. Манай салбар байгууллага 150 гаруй гишүүдтэй, гишүүдийн тоо жил бүр 30 гаруй хувиар тогтмол нэмэгдэж, энэ чиглэлээр мэргэшин ажиллах залуусын оролцоо улам бүр өссөөр байна.

Цаашдаа Төслийн менежментийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр хийх ажил их бий. Улсынхаа хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахаар ажиллаж байгаа бидний хувьд хувийн хэвшил, төр засагтайгаа хамтран ажиллах нь сайн дурын үйлсэд маань урам зориг, итгэл өгөх учраас бүх л түвшний байгууллагуудаас боловсон хүчнийг олноор хамруулах, түлхүү оролцуулахыг хүсч байна.

Манай байгууллагын үйл ажиллагааг та бүхэн дэмжинэ гэдэгт найдаж байна.