Гишүүнчлэлийн давуу талууд

Төслийн Удирдлагын Институтын гишүүний давуу тал

Төслийн Удирдлагын Институт болон түүний Монгол улс дахь салбарт та нэгдсэнээр Төслийн удирдлагын маш их хэмжээний нэмэлт мэдээллүүдэд нэвтрэх эрхтэй болно.

Мөн түүнчлэн уулзалт, хурал зөвөлгөөнөөс олон улсад хэрэгжүүлсэн төслүүд, төслийн удирдлагыг илүү гүнзгийрүүлэн мэдэж суралцах болно.

Албан ёсны сертификат бүхий төслийн удирдлагын курс сургалтуудад хамрагдах, танд туслах, зөвлөх олон хүмүүстэй уулзах гэх мэт олон боломжууд байдаг.

Төслийн удирдлага – бол маш динамик хөнжингүй мэргэжил учраас та ч бас хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээлэлтэй цаг алдалгүй танилцаж мэдсэн байх шаардлагатай байдаг.

Та манай гишүүнээр элсэж эдгээр мэдээ мэдээллийг авч, өөрийн арга техник, мэргэжлийн карьераа дэмжээрэй.

Та Төслийн Удирдлагын Институтын гишүүн болсоноор өөрийн ажил мэргэжлийн өсөлтөө нэмэгдүүлэхэд туслах маш олон давуу талуудтай болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг pmi.org сайтаас авна уу.

Зөвхөн гишүүдэд зориулсан үйлчилгээ:

1. PMBOK® гарын авлагын хамгийн сүүлийн хувилбарын цахим хуулбарыг үнэ төлбөргүй авах

2. PM Network®, Project Management Journal® болон PMI Today сэтгүүлүүдийн захиалга
PMI-н салбарууд, Тусгай сонирхлын групп буюу Specific Interest Groups (SIGs) болон коллежид элсэх

3. PMI Member Community online /projectmanagement.com/ – д нэвтрэх эрх

4. Өөрийн CV намтараа олон улсын түвшинд хүргэх болно.

Зөвхөн гишүүд эдлэх хөнгөлөлтүүд:

1. Гэрчилгээ олгох шалгалт

2. Мэргэжлийн хөгжлийн семинарууд

3. PMI олон улсын Конгрессийн бүртгэл

4. Мэдлэг, Мэргэн ухааны төвийн мэдээллийн хайлт

5. PMI нийтлэлүүд, бүтээгдэхүүн, хэрэгслүүд

6. Шинжилгээ, судалгааны бага хурлын бүртгэл

7. Төслийн Удирдлагын Институтын Монгол улс дахь салбарын гишүүний давуу тал

Төслийн Удирдлагын Институтын Монгол дахь салбарын гишүүнээр элссэнээр та өөрийн төслийн удирдлагын карьер, мэргэжлийн хөгжилд хэрэгтэй асар их давуу талуудыг хүртэх юм.

Сайн дурын үйл ажиллагаанд хамрагдсанаар та манлайлах ур чадвараа дээшлүүлэх, шинэ мэдлэг олж авах, салбарын хамт олонтойгоо харилцаа холбоо тогтоох, танилын хүрээгээ тэлэх, PDU оноо гэх мэт боломжууд байна. Энэ бүгд таны хурд, хүртээмжтэй байдлаас хамаарна.

1. Мэргэжлийн гэрчилгээ-Төслийн удирдлагын мөн чанарын ойлголт, мэдлэг ур чадварыг тань илтгэх Certified Associate in Project Management (CAPM) болон Project Management Professional (PMP) сертификат авах.

2. Сургалтын хөнгөлөлт – Зөвхөн Монгол дахь салбарын гишүүд манай сургалтуудад хөнгөлөлттэй хамрагдах боломжтой.

3. Монголын салбараар дамжуулан салбар салбарын төслийн удирдлагын ур чадвар, арвин их туршлагатай мэргэжилтнүүдтэй танилцах.

4. Төслийн Удирдлагын Институтын Монгол дахь салбар нь 7,12-р сараас бусад саруудын сүүлийн Лхагва гаргийн орой тус салбарын сарын уулзалтыг зохион байгуулдаг. Тус уулзалтаар Төслийн удирдлагын мэргжилтнүүд маань сэдвийн өргөн цар хүрээнд ярилцаж илтгэх танилцуулдаг.

5. Гишүүдийн Фэйсбүүк групп –  Зөвхөн гишүүдэд зориулсан уг групп дээр лайв хийгддэг бөгөөд гишүүдийн хүсэлтээр салбарын мэрэгжилтнүүдтэй хамтран шууд хэлэлцүүлэг хийгдэг ба гишүүд тухайн үеэр асуулт асуух болон санал бодлоо илэрхийлэх боломжтой байдаг.

6. Өглөөний уулзалт – нь гишүүдэд сар бүр өөр өөр мэргэжилтнүүдтэй уулзаж туршлага солилцох боломж олгодог. Тус уулзалтаар Төслийн Удирдлагын Мэргэжилтэн буюу PMP нар оролцож төслийн удирдлагын хамгийн сүүлийн үеийн чиг хандлага, туршлагууд, хэрэгслүүдийн талаар илтгэл танилцуулж PDU оноо цуглуулах боломжтой.

7. Шинэ ажлын байрны санал – Бид гишүүддээ Монгол дахь төслийн удирдлагын чиглэлийн ажлын байрны жагсаалт гаргаж өгөхөөс гадна ажил олгогч нараас ирж буй туршлагатай мэргэжилтний ажлын саналд зуучилж, холбож өгдөг.

8. Мэдлэг түгээх хөтөлбөр – Бид гишүүддээ төслийн удирдлагын тухай нийтлэл бэлтгэн хүрэгдэг бөгөөд уг хөтөлбөрт видео сургалт, арга хэрэгсэд, бичиг баримтны загвар гэх мэт зүйлс багтсан байдаг.

ПМО аялал – Монгол усын урдаа барьдаг томоохон аж ахуйн нэгжүүдийн ПМО-оор (төслийн удирдлагын газар) зочлон тус байгууллагын төслийн удирдлага практик дээр хэрхэн хэрэгжигддэг талаар суралцах болно.

Энд дарж бүртгүүлнэ үү.