Notice: _load_textdomain_just_in_time функцийг буруу гэж дуудсан. Translation loading for the my-listing domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Дэлгэрэнгүй мэдээллийг WordPress дээр дибаг хийх талаар үзнэ үү. (Энэ мессежийг 6.7.0 хувилбарт нэмсэн.) in /opt/bitnami/myapp/htdocs/wp-includes/functions.php on line 6114
Гэрчилгээ – Төслийн удирдлагын менежмэнт Монгол

Гэрчилгээ

Төслийн удирдлагын хэрэглээ улам бүр өргөжиж буй өнөө үед Олон Улсын Төслийн Удирдлагын Институтээс олгодог мэргэжлийн сертификатууд олон улсад төсөл болон ажил олгогчийн эрэлт хэрэгцээг хангана гэдгээ баталсаар байна.

Төслийн удирдлагатай холбоотой ажилладаг мэргэжилтнүүдийн бусад төслийн мэргэжилтнүүдэд зориулж боловсруулсан мэргэжлийн гэрчилгээнүүд нь байгууллагуудын бодит хэрэгцээ, шаардлаганд нийцсэн байнгын судалгаа, нарийн стандартад суурилдаг. Та өөрийн нэр дээр (PMI®)-ийн сертификаттай болсноор дэлхийн аль ч өнцөг буланд төслийн удирдлагын олон улсын арга барилаар ажиллах боломжтой.

Пи Эм Ай Монгол Чаптэр PMP® сертификатны шалгалтанд бэлдэх сургалт, шалгалтыг зохион байгуулдаггүй.  (PMI®)-ээс олгодог сертификат авахад шаарддаг 35 цагийн Төслийн удирдлагын багц сургалтыг глобал Пи Эм Ай байгууллагаас тусгай зөвшөөрөлтэй байгууллагууд (PMI-ATP) зохион байгуулдаг бөгөөд шалгалтыг PMI байгууллагаас авдаг. Бид танд эдгээр сертификатууд, шалгалт өгөх эрх авах алхамуудын талаар мэдээлэл өгөхөд таатай байх болно. Хэрэв танд эдгээр мэргэжлийн сертификатуудтай холбоотой асуух зүйл байвал administration@pmimongolia.mn 

professionaldevelopment@pmimongolia.mn хаягуудаар холбогдоно уу.

Төслийн удирдлага хурдацтай өсөн нэмэгдэж буй мэргэжил. 2027 он 8,8 сая төслийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн чадварлаг мэргэжилтнүүд хэрэгцээтэй болно. PMI-CAPM® сертификатаар дамжуулан та боломжийг илүү хурдан олж авах болно.

Хэнд тохиромжтой вэ?

Хэрэв та томоохон төслүүдийг удирдаж, илүү хариуцлага хүлээх эсхүл төслийн удирдлагын ур чадвараа өөрийн одоогийн ажил үүргийн хуваарьт оруулахыг хүсч байгаа бол PMI-CAPM® таны зөв сонголт байх болно.

PMI-CAPM® cертификат авах, сунгах нөхцөл

Баталгаажуулах шалгалт нь 150 олон сонголттой асуултуудтай, 3 цагийн турш явагдана.

PMI-CAPM® сертификат нь шалгалтанд тэнцсэн өдрөөс хойш 5 жилийн хугацаанд хүчинтэй. Сунгахын тулд дахин шалгалт өгөх шаардлагатай.

Тавигдах шаардлага

  • Дунд боловсролын гэрчилгээ (ахлах сургуулын диплом, мэргэжлийн болон олон улсын зэрэгтэй байх, эсхүл түүнтэй дүйцэхүйц зэрэгтэй байх
  • 23 цагийн төслийн удирдлагын албан ёсны сургалтанд хамрагдсан байх

PMP® зэрэг нь таныг төслийн удирдлагын олон улсын хэлээр ярьж, ойлгодог болохыг баталгаажуулахын сацуу дэлхий даяарх төслийн удирдлагын мэргэжилтнүүд, байгууллагууд, мэргэжлийн холбоодтой холбож өгдөг. PMI-PMP® зэрэг авч төслийн удирдлагын салбартаа манлайлагч болоорой.

Хэнд тохиромжтой вэ?

Хэрэв та төслийн үр дүнд чиглэсэн бүхий л асуудлыг хариуцан ажиллаж олон талт төслийн багуудыг удирдан чиглүүлж байсан туршлагатай бол PMI-PMP® зэрэг нь таны сонголт байх болно.

PMI-PMP® cертификат авах, сунгах нөхцөл

Баталгаажуулах шалгалт нь 180 олон сонголттой асуултуудтай, 230 минутын турш явагдана.

PMI-PMP® сертификат нь шалгалтанд тэнцсэн өдрөөс хойш 3 жилийн хугацаанд хүчинтэй. Сунгахын тулд 3 жил тутамд 60 мэргэжлийн хөгжлийн оноо буюу PDU цуглуулах шаардлагатай.

Тавигдах шаардлага

  • Дунд боловсролын гэрчилгээ (ахлах сургуулын диплом, мэргэжлийн болон олон улсын зэрэгтэй байх, эсхүл түүнтэй дүйцэхүйц зэрэгтэй байх)
  • Өнгөрсөн 8 жилийн хугацаанаас төслийн удирдлагын 60 сарын туршлагатай байх
  • 35 цагийн төслийн удирдлагын албан ёсны сургалтанд хамрагдсан байх

ЭСХҮЛ

  • 4 жил суралцаж төгссөн зэрэгтэй байх
  • Өнгөрсөн 8 жилийн хугацаанаас төслийн удирдлагын 36 сарынн туршлагатай байх
  • 35 цагийн төслийн удирдлагын албан ёсны сургалтанд хамрагдсан байх

Хөтөлбөрийн удирдагчийн хувьд та байгууллагынхаа стратегийн зорилгыг чиглүүлэх үүрэг бүхий ахлах мэргэжилтэн юм. Та олон тооны хоорондын хамаарал бүхий төслүүдийг удирдаж эдгээр төслүүдийг тус тусад нь удирдаснаар хүрч авч чадахааргүй үр шим, үнэ цэнийг байгууллагадаа бүтээнэ. 

Таны манлайлал маш чухал. 2015 оны “The Pulse of the Profession” судалгааны үр дүнгээс харахад хөтөлбөрийн удирдлагыг хэрэгжүүлсэн байгууллагын нийн төслүүдийн 76%-н амжилттай хэрэгжсэн байна. Эсрэгээрээ хөтөлбөрийн удирдлагын хэрэгжүүлээгүй байгууллагын төслүүдийн 56% нь л амжилттанд хүрч чадсан байна. PMI-PgMP® зэрэг нь таны мэргэжлийн туршлага, ур чадварыг баталгаажуулахын сацуу хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн кариерт олон давуу талуудыг бий болгоно.

Хэнд тохиромжтой вэ?

Хэрэв та олон тооны хоорондын хамаарал бүхий төслүүдийг удирдан зохион байгуулж, байгууллага, бүс нутаг, олон талт соёлуудыг хамарсан цогц үйл ажиллагаануудыг удирдан байгууллагын зорилготойгоо уг төслүүдийн үр дүнг нэгтгэх цогц үйл ажиллагааг явуулж чаддаг бол PMI-PgMP® зэрэгтэй болон бүрэн боломжтой.

PMI-PgMP® cертификат авах, сунгах нөхцөл

Үнэлгээний хамгийн эхний үе шат бол мэргэжлийн комиссын ярилцлага

Баталгаажуулах шалгалт нь 170 олон сонголттой асуултуудтай, 4 цагийн турш явагдана.

PMI-PgMP® сертификат нь шалгалтанд тэнцсэн өдрөөс хойш 3 жилийн хугацаанд хүчинтэй. Сунгахын тулд 3 жил тутамд 60 мэргэжлийн хөгжлийн оноо буюу PDU цуглуулах шаардлагатай.

Тавигдах шаардлага

  • Дунд боловсролын гэрчилгээ (ахлах сургуулын диплом, мэргэжлийн болон олон улсын зэрэгтэй байх, эсхүл түүнтэй дүйцэхүйц зэрэгтэй байх)
  • Төслийн удирдлагын 6,000 цагийн туршлагатай
  • Хөтөлбөрийн удирдлагын 10,500 цагийн туршлагатай

ЭСХҮЛ

  • 4 жил суралцаж төгсдөг зэрэгтэй байх
  • Төслийн удирдлагын 6,000 цагийн туршлагатай
  • Хөтөлбөрийн удирдлагын 6,000 цагийн туршлагатай

1“Пи Эм Ай Глобал” байгууллагаас олон улсын төслийн удирдлагын мэргэжилтнүүд болон төслийн удирдлагын нэгжүүдээс жил бүр хийдэг судалгааны дүн шилжилгээнд суурилан салбарын чиг хандлага, одоогийн болон ирээдүйд гарах өөрчлөлтүүд зэрэг сэдвүүдийн хүрээнд гаргадаг мэргэжлийн сэтгүүл.

Танай байгууллага ажлуудаа зөв хийдэг. Гэхдээ энэ нь зөв ажлуудыг хийдэг гэсэн үг мөн үү? Байгууллагынхаа портфолио удирдагчийн хувьд таны үүрэг бол “Тийм” гэсэн хариултыг баталгаажуулахад чухал оролцоотой.

Байгууллагын стратеги ба хэрэгжилтийн хоорондох зөрүүг арилгахад чиглэсэн стратегийн санаачлагуудыг хэрэгжүүлэх хамгийн үр дүнтэй арга нь албан ёсны портфолийн удирдлагыг хэрэгжүүлэх юм. 2012 оны “The Pulse of the Profession” судалгааны үр дүнгээс харахад Портфолио удирдлагыг үр дүнтэй үйл ажиллагаандаа хэрэгжүүлж буй байгууллагуудын нийт бүтээгдэхүүн, үйлчилгээний 62% нь тухайн хөрөнгө оруулалтаас хүлээгдэж буй өгөөжийн хэмжээг даван биелүүлсэн байна. Портфелио удирдагч төсөл, хөтөлбөрүүд болон үйл ажиллагааг байгууллагын стратегийн удирдлагатай уялдуулснаар зөв ажлуудад хөрөнгө оруулалт хийж хүлээсэн үнэ цэнийг бүтээх боломжтой.     

Төслийн портфолио удирдлагыг хэрэгжүүлдэг байгууллагууд ний хөтөлбөрүүдийн 35% -ийг амжилттай хэрэгжүүлдэг. Мөн тэд алдагдалд хүрэх тохиолдол цөөн байдаг, алдагдалд хүрсэн ч хэмжээ нь бага байдаг болохыг “Пи Эм Ай Глобал” байгууллагын 2015 оны “Стратеги хэрэгжүүлэх: Төслийн Портфолио Удирдлагын хүч” хэмээх удирдлагын манлайлалын тайланд дурдсан байна.

Хэнд тохиромжтой вэ?

Хэрэв та байгууллагынхаа стратегид нийцүүлэн төсөл, хөтөлбөрүүдийн портфолийг удирдаж зөв ажлыг хийхэд анхаарлаа хандуулан ажилладаг байгууллагын гүйцэтгэх удирдлага эсхүл дээд түвшний удирдагч бол PMI-PfMP® зэрэг таны зөв сонголт байх болно. 

PMI-PfMP® cертификат авах, сунгах нөхцөл

Үнэлгээний хамгийн эхний үе шат бол мэргэжлийн комиссын ярилцлага

Баталгаажуулах шалгалт нь 170 олон сонголттой асуултуудтай, 4 цагийн турш явагдана.

PMI-PfMP® сертификат нь шалгалтанд тэнцсэн өдрөөс хойш 3 жилийн хугацаанд хүчинтэй. Сунгахын тулд 3 жил тутамд 60 мэргэжлийн хөгжлийн оноо буюу PDU цуглуулах шаардлагатай.

Тавигдах шаардлага

Шалгалтанд оролцогчид хамгийн багадаа 8 жилийн мэргэжлийн түвшинд бизнесийн удирдлагын туршлагатай байх

МӨН

  • Дунд боловсролын гэрчилгээ (ахлах сургуулын диплом, мэргэжлийн болон олон улсын зэрэгтэй байх, эсхүл түүнтэй дүйцэхүйц зэрэгтэй байх)
  • Портфолио удирдлагын 10,500 цагийн туршлагатай

ЭСХҮЛ

  • 4 жил суралцаж төгсдөг зэрэгтэй байх (бакалавр эсхүл түүнтэй дүйцэхүйц олон улсын зэрэг)
  • Портфолио удирдлагын 6,000 цагийн туршлагатай

Бизнесийн анализ нь төслийн удирдлагын чухал ач холбогдолтой ур чадвар болж байна. Мэргэшсэн бизнес шинжээчийн зэрэг авснаар та бизнес шинжээчдийн боломжууд өсч буй өнөө үед мэргэжлийн чадвар, карьер хөгжлийн шинэ шатанд гарах болно.

 “The Pulse of the Prefession” судалгаанаас харахад хэрэглэгчийн шаардлагыг буруу тодорхойлох нь төслүүдийг амжилтгүй болоход нөлөөлдөг эхний гурван шалтгаанд багтаж байгаа хэдий ч байгууллагуудын хагас нь л үүнийг зөв хийхийн тулд тодорхой нөөц оноосон байдаг. 

Та байгууллагынхаа хэрэгцээнд нийцсэн үнэ цэнэтэй мэргэжилтэн болох цаг болжээ. Хэрэв та хэрэглэгчийн шаардлагыг тодорхойлох, төслийн үр дүнг тооцоолох, зорилтот бизнесийг үр дүнтэй болгоход төслийн оролцогч талуудтай хамтран ажиллаж байгаа бол PMI-PBA® сертификат таны үнэ цэнэтэй ур чадварыг улам бүр тодруулна.

Хэнд тохиромжтой вэ?

Хэрэв та төслийн багтай хамтран ажилладаг, бүтээгдэхүүн хөгжүүлэлт эсхүл хэрэглэгчийн шаардлагуудыг удирдан ажиллаг эсхүл ажил үүргийнхээ хүрээнд бизнес шинжилгээ хийх шаардлагатай тулгардаг төсөл, хөтөлбөрийн удирдагч бол PMI-PBA® зэрэг танд тохирно. 

PMI-PBA® cертификат авах, сунгах нөхцөл

Баталгаажуулах шалгалт нь 200 олон сонголттой асуултуудтай, 4 цагийн турш явагдана.

PMI-PBA® сертификат нь шалгалтанд тэнцсэн өдрөөс хойш 3 жилийн хугацаанд хүчинтэй. Сунгахын тулд 3 жил тутамд бизнес шинжилгээтэй хамаарал бүхий 60 мэргэжлийн хөгжлийн оноо буюу PDU цуглуулах шаардлагатай.

Тавигдах шаардлага

Шалгалтанд оролцогчид хамгийн багадаа 8 жилийн мэргэжлийн түвшинд бизнесийн удирдлагын туршлагатай байх

МӨН

  • Дунд боловсролын гэрчилгээ (ахлах сургуулын диплом, мэргэжлийн болон олон улсын зэрэгтэй байх, эсхүл түүнтэй дүйцэхүйц зэрэгтэй байх)
  • Бизнес шинжилгээний 7,500 цагийн туршлагатай
  • 35 цагийн бизнес шинжилгээний албан ёсны сургалтанд хамрагдсан байх

ЭСХҮЛ

  • Бакалавр эсхүл түүнтэй дүйцэхүйц олон улсын зэрэг
  • Бизнес шинжилгээний 4,500 цагийн туршлагатай
  • 35 цагийн бизнес шинжилгээний албан ёсны сургалтанд хамрагдсан байх

*Төслийнн удирдлагын туршлага бизнес шинжилгээний туршлагыг хамарсан байж болно. Хүчинтэй PMI-PMP® эсхүл PMI-PgMP® зэрэг эзэмшигчдийг төслийн ерөнхий туршлагын шаардлагыг хангасан гэж тооцно.

Хэрэв та Ажайл аргуудыг ашигласан туршлагатай, хамтын ажиллагааны ур чадварыг сайн эзэмшсэн, нарийн төвөгтэй асуудлуудад хурдан хариу үйлдэл хийж чаддаг бол таны энэхүү авьяас чадварууд тун эрэлт хэрэгцээтэй байдаг. PMI-ACP® зэрэг нь таны ажайл аргачлалын талаарх мэдлэг болон шаардлагатай техникүүдийг хэрэглэх чадварыг нэгэн зэрэг баталгаажуулна. Энэхүү зэрэг нь таныг ажил олгогчид, оролцогч талууд болон хамтран ажиллагсад дунд таныг тодотгох болно.

PMI-ACP® зэрэг эзэмшигчдийн тоо хамгийн хурдан өсч буй нь гайхах зүйл биш юм. Ажайл арга барилыг эзэмшсэн, зах зээлийн өөрчлөлтөнд хурдтай хариу үйлдэл үзүүлдэг байгууллагуудын  төслийн амжилтын хувь 75% байхад удаан хариу үзүүлдэг байгуулагуудынх дөнгөж 56% байсныг “The Pulse of the Profession” судалгааны тайланд дурдсан байдаг.

Хэнд тохиромжтой вэ?

Хэрвээ та багт ажилладаг эсвэл танай байгууллага ажайл аргачлалыг ашиглаж байгаа бол PMI-ACP® зэрэг танд хамгийн тохиромжтой сонголт байх болно. Зөвхөн сургалт болон шалгалтанд тулгуурласан бусад сертификаттай харьцуулахад PMI-ACP® нь таны бодит туршлагыг баталгаажуулаад зогсохгүй ур чадварын нотолгоо болно.

PMI-ACP® cертификат авах, сунгах нөхцөл

Баталгаажуулах шалгалт нь 120 олон сонголттой асуултуудтай, 3 цагийн турш явагдана.

PMI-ACP® сертификат нь шалгалтанд тэнцсэн өдрөөс хойш 3 жилийн хугацаанд хүчинтэй. Сунгахын тулд 3 жил тутамд ажайл аргачлалтай хамаарал бүхий 30 мэргэжлийн хөгжлийн оноо буюу PDU цуглуулах шаардлагатай.

Тавигдах шаардлага

  • Төслийн багт орж ажиллаж байсан 2,000 цагийн туршлагатай. Хүчинтэй PMP® эсхүл PgMP зэрэг эзэмшигч энэхүү төслийн удирдлагын туршлагыг хангасанд тооцно.
  • 4,500 цагийн ажайл багт орж ажилласан эсхүл ажайл арга барилаар ажилласан туршлагатай
  • 21 цагийн ажайл арга барилын албан ёсны сургалтанд хамрагдсан байх

Эрсдэлийн удирдлагын хамгийн сүүлийн үеийн чадваруудыг эзэмшсэнээр та дэлхийн хэмжээний, виртуаль, нарийн төвөгтэй болж буй төслийн удирдлагын орчны хэрэгцээнд нийцсэн тусгай чиг үүргийг гүйцэтгэнэ. PMI-RMP® зэрэг нь төслийн эрсдлийг тодорхойлж, үнэлэх, эрсдэлийн аюул заналыг бууруулах, боломжийг ашиглах чадварыг тань нотлон харуулах болно. Ийм чадавхи эзэмшсэнээр та байгууллагынхаа хэрэгцээг сайжруулж, хамгаалах болно.

PMI-RMP® зэрэг таныг бусад мэргэжилтнүүдээс тодруулан харуулахын сацуу танай байгууллагад давуу тал болно. Төслийг амжилттай хэрэгжүүлдэг байгууллагуудын 83% нь эрсдэлийн удирдлагыг хэрэгжуулж чаддаг байхад төслийн амжилтын хувь доогуур байгууллагуудын ердөө 49% нь эрсдэлийн удирдлагын үйл ажиллагааг тодорхой хэмжээнд хэрэгжүүлдэг байна. Энэхүү хүчин чармайлт нь үр дүнд бодит хувь нэмрээ оруулдаг болохыг 2015 оны “The Pulse of the Profession” судалгааны тайланд “Өндөр гүйцэтгэлтэй байгууллагууд зорилтоо 2.5 дахин давуулан биелүүлж, бага гүйцэтгэлтэй байгууллагуудтай харьцуулахад 13 дахин бага хөрөнгө, мөнгө зарцуулдаг.” хэмээн тодотгосон байна.

Хэнд тохиромжтой вэ?

Хэрэв та эрсдлийн удирдлагын өндөр түвшний мэдлэг, туршлагатай эсвэл томоохон / төвөгтэй төслүүдийн эрсдлийн удирдлагад анхаарлаа хандуулан ажилладаг төслийн удигдагчдын нэг бол PMI-RMP® зэрэг таны маш зөв сонголт байх болно.

PMI-RMP® cертификат авах, сунгах нөхцөл

Баталгаажуулах шалгалт нь 170 олон сонголттой асуултуудтай, 3.5 цагийн турш явагдана.

PMI-RMP® сертификат нь шалгалтанд тэнцсэн өдрөөс хойш 3 жилийн хугацаанд хүчинтэй. Сунгахын тулд 3 жил тутамд эрсдэлийн удирдлагатай хамаарал бүхий 30 мэргэжлийн хөгжлийн оноо буюу PDU цуглуулах шаардлагатай.

Тавигдах шаардлага

  • Дунд боловсролын гэрчилгээ (ахлах сургуулын диплом, мэргэжлийн болон олон улсын зэрэгтэй байх, эсхүл түүнтэй дүйцэхүйц зэрэгтэй байх)
  • Төслийн эрсдэлийн удирдлагын 4,500 цагийн туршлагатай
  • 40 цагийн төслийн эрсдэлийн удирдлагын албан ёсны сургалтанд хамрагдсан байх

ЭСХҮЛ

  • Бакалавр эсхүл түүнтэй дүйцэхүйц олон улсын зэрэг
  • Төслийн эрсдэлийн удирдлагын 3,000 цагийн туршлагатай
  • 30 цагийн төслийн эрсдэлийн удирдлагын албан ёсны сургалтанд хамрагдсан байo

PMI-SP® зэрэг горилогчийн хувьд та, төслийн багийн хуваарь гаргахад шаардлагатай арга хэрэгсэл, технологиудийг ашиглахаас илүү олон төрлийн ажиллагаа явагддагыг мэдэж байгаа.

Төслийн хуваарь бол төслийн удирдлагын үндсэн суурь хэсэг юм.  2015 оны “The Pulse of the Prefession” судалгааны тайланд дурдсанаар нийт төслүүдийн 50 хувь нь анх төлөвлөсөн хугацаандаа багтаагүй байна. 

Өнөөдөр төслүүд болон түүнийг хэрэгжүүлж буй төслийн багууд харьцангуй дэлхий даяар, виртуаль болж байгаа бөгөөд төслийн хуваарь нь төслийн ажилбар, нөөц, ажлуудын хоорондын хамаарал, нэг ялангуяа төслийн эцсийн үр дүнг амжилттай удирдах түлхүүр юм. PMI-SP® зэрэг нь таны төслийн хуваарийн удирдлагатай холбоотой мэдлэг, ур чадварыг баталгаажуулах болно.

Хэнд тохиромжтой вэ?

Хэрэв та төслийн хуваарь гаргах, удирдах болон засч өөрчлөх чадварыг мэргэжлийн түвшинд эзэмшсэн, үүнийгээ нотлон харуулахыг хүсч байгаа бол PMI-SP® зэрэг таны зөв сонголт байх болно.

PMI-SP® cертификат авах, сунгах нөхцөл

Баталгаажуулах шалгалт нь 170 олон сонголттой асуултуудтай, 3.5 цагийн турш явагдана.

PMI-SP® сертификат нь шалгалтанд тэнцсэн өдрөөс хойш 3 жилийн хугацаанд хүчинтэй. Сунгахын тулд 3 жил тутамд төслийн хуваарийн удирдлагатай хамаарал бүхий 30 мэргэжлийн хөгжлийн оноо буюу PDU цуглуулах шаардлагатай.

Тавигдах шаардлага

  • Дунд боловсролын гэрчилгээ
  • Төслийн хуваарийн удирдлагын 5,000 цагийн туршлагатай
  • 40 цагийн төслийн хуваарийн удирдлагын албан ёсны сургалтанд хамрагдсан байх

ЭСХҮЛ

  • 4 жил суралцаж байж эзэмшдэг зэрэгтэй
  • Төслийн хуваарийн удирдлагын 3,500 цагийн туршлагатай
  • 30 цагийн төслийн хуваарийн удирдлагын албан ёсны сургалтанд хамрагдсан байх