Notice: _load_textdomain_just_in_time функцийг буруу гэж дуудсан. Translation loading for the my-listing domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Дэлгэрэнгүй мэдээллийг WordPress дээр дибаг хийх талаар үзнэ үү. (Энэ мессежийг 6.7.0 хувилбарт нэмсэн.) in /opt/bitnami/myapp/htdocs/wp-includes/functions.php on line 6114
Бидний тухай – Төслийн удирдлагын менежмэнт Монгол

Бидний тухай

АНУ-д төвтэй Олон улсын төслийн удирдлагын институт (PMI®) байгууллагын Монгол дахь салбар Пи Эм Ай Монголиа Чаптэр нь гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага бөгөөд төслийн удирдлагын шилдэг туршлага, аргачлал, мэргэшлийг Монголдоо нутагшуулан түгээхээр ашгийн бус үйл ажиллагаа явуулдаг юм. Пи Эм Ай Монголиа Чаптэр нь PMI® байгууллагын Зүүн Азийн бүсийн салбарт харьяалагддаг бөгөөд олон улсын салбар эрхээ 2014 оны 6 сард гардан авсан.

Өнөөдөр Монгол Улсад асар олон төсөл хэрэгжиж байна. Манай улсын хөгжлийн нэн чухал энэ цаг үед олон улсын туршлагаас суралцах, төслийн менежментийн стандартуудыг эзэмших, нэвтрүүлэх, хэрэгжилтийг дэлхийн түвшинд хүргэх нь зайлшгүй шаардлага болон тулгарч байна. Энэхүү хэрэгцээ шаардлагыг ханган дэлхий нийттэй хөл нийцүүлэн Монголын хөгжилд хувь нэмэр оруулах гол зорилготойгоор Пи Эм Ай Монголиа Чаптэр ажиллаж байна.

БИДНИЙ АЛСЫН ХАРАА

Төслийн эдийн засгийг Монгол улсад хөгжүүлэх.

БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО

Төслийн удирдлагын шилдэг туршлагыг эзэмших урам зоригийг Бадраах, хамтач үзлийг Бүрэлдүүлэх, дэлхийн жишиг өөд Тэмүүлэхэд оршино.

БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛС

PMI®MC гишүүд бид үйл хэргээ тасралтгүй үргэлжлүүлэх, ёс суртахууныг сахих, итгэл үнэмшлээ түгээх болон бусадтай харилцахдаа дараах үнэт зүйлсийг мөрдлөг болгоно:

Төслийн удирдлагын үр нөлөө

Төслийн удирдлага нь аливаа байгууллагын эцсийн үр дүн төдийгүй нийгэмд эерэг үр нөлөө үзүүлдэг амин чухал ур чадвар.

Мэргэжлийн ур чадвар

Хариуцлагатай, ёс зүйтэй байх нь PMI® оролцогч талуудад өгсөн амлалтаа биелүүлэх баталгаа болно.

Сайн дураар ажиллах

Сайн дурын үндсэн дээр ажиллах ба бүтээлчээр хамтран ажиллах нь байгууллагын зорилго, зорилтыг хэрэгжүүлэх шилдэг арга зам юм.

Хамтын нийгэмлэг

Төслийн удирдлагын олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүдийг нэгэн дээвэр дор нэгтгэх нь төслийн удирдлагын мэргэшлийг гүнзгийрүүлэх, тэдгээрийн өсөн дэвжих хамгийн сайн арга.

Оролцоо

Санал бодлоо чөлөөтэй хуваалцахыг болон идэвхтэй оролцоог дэмжиж төслийн удирдлагын мэргэшил болон байгууллагын хөгжилд хувь нэмэр оруулах.