Three Ireland компаний хөрөнгө оруулалтын удирдах албан тушаалтан Jackie Glynn Harvey Nash –ын хамгийн сүүлд зохион байгуулагдсан Diversitech уулзалтан дээр ярьсан яриандаа хувийн хөгжлийн хэрэгцээ, манлайлах болон харьцааны ур чадварын өсөж байгаа ач холбогдол, Project Management Institute Irish Chapter –ын ирээдүйн манлайлагчдыг мэдлэгээр хангахад авч буй аргыг онцолсон юм.
Маш олон хүнд аж үйлдвэрийн хувьсгалын санаа бүрэн дунд сургуулийн сурах бичгээр хязгаарлагдаж, 18-р зууны Английн төмөр замын савссан уур, бүтцээс цааш давж хардаггүй. Гэвч өндөр технологийн дэвшил гарч ирснээр энэ нь улам ихэссээр байна. Тийм ч болохоор Дэлхийн эдийн засгийн форумын үндэслэгч, гүйцэтгэх дарга Клаус Швабын хэлснээр бид 4 дэх аж үйлдвэрийн хувьсгалын дунд үсрэн орж байгаа аж.
Анхны аж үйлдвэрийн хувьсгал уур болон усан эрчим хүчтэй үйлдвэрлэлийн механик төхөөрөмж байсан бол 2дох аж үйлдвэрийн хувьсгал бол хөдөлмөрийн хуваарилалт, цахилгаан ба бөөнөөр үйлдвэрлэх үр дүн байв. 3дах нь цахилгаан бараа, мэдээллиййн технологи болон автоматжуулагдсан үйлдвэрлэл. Одоо 4дэх аж үйлдвэрийн хувьсгал асар хүчтэй тооцоолол, оюун ухаант роботууд болон юмсын интэрнэт буюу IoT болох аж.
Түүхэнд хэзээ ч байгаагүйгээр бид олон нээлтийг хийж байна. Өмнөх аж үйлдвэрийн хувьсгалуудтай харьцуулахад хиймэл оюун ухаан, робот, IoT, автомат тээврийн хэрэгсэл, 3D хэвлэлт, нанотехнологи, биотехнологи, эд юмсийн шинжлэх ухаан, энергийн хуримтлал болон квант тооцоолол гэх мэт салбарууд дахь технологийн шинэ нээлтүүд гарснаар 4дэх аж үйлдвэрийн хувьсгал нь тэгш шугамын дагуу бус илтгэгч функцын дагуу хөгжиж байна гэхэд буруудахгүй.
Эдгээр дэвшилтэй нийлээд олон тербум хүнийг холбосон , урьд хожид үзээгүй мэдээллийг боловсруулах хүчин чадал, хадгалах багтаамж , мэдээлэлд нэвтрэх боломжтой гар утасны сүлжээ байна.
Тэр ч байтугай энэ нь орон бүрийн ихэнхи салбарыг эвдэж байна.
Эдгээр өөрчлөлт нь өргөн хүрээнд үйлдвэр, удирдлага болон засаглалын цоо шинэ өөрчлөлт хийх хэрэгтэй болсныг тунхаглаж байна.
Эдгээр өөрчлөлт нь өргөн хүрээнд үйлдвэр, удирдлага болон засаглалын цоо шинэ өөрчлөлт хийх хэрэгтэй болсныг тунхаглаж байна.
Технологийн нээлтүүдийн хажуугаарх салбаруудын өөрчлөлт болон нуран уналтын цар хүрээг авч үзэхэд, 4дэх аж үйлдвэрийн хувьсгалд шаардагдах өөрчлөлтийн зэрэг нь зөвхөн амжилттай хөтөлбөр болон төслөөр хэрэгжиж чадах нь тодорхой юм.
Энэ нь төслийн удирдагчид зөвхөн мэргэжлийн ур чадвар болон төслийн удирдлагын аргачлалд чадамгай байхаас гадна манлайлах болон харьцааны чадвартаа анхаарах хэрэгтэй болсон гэсэн үг юм.
Төслийн удирдлагын мэргэжлийн тэргүүлэгч байгууллагууд энэ хэрэгцээг сайтар дэмжддэг. Мэдээж Project Management Institute (PMI) төслийн удирдагч нарыг байнгын мэргэжлийн түвшинд хөгжиж байхыг шаардаж , зохистой ур чадварын бүрдэл – мэргэжлийн , манлайллын болон стратеги-бизнесийн удирдлагын мэргэшлийн нэгдэл болох “авьяас ур чадварын гурвалжин”-г тайлбарладаг. Үүнтэй адилхнаар, Олон улсын төслийг удирдлагын холбоо “авьяас чадлын нүд”-ийг тодорхойлохдоо харьцаа, хам сэдвийн болон мэргэжлийн чадварыг онцолдог.
Бизнесийн орчинд, бодит үр ашигт нөлөөлөх удаан хагаацааны төлөвлөгөөт бодлогыг дэмжиж чадах манлайллын болон бизнесийн удирдлагын нэмэлт ур чадваруудыг улам олон компаниуд хүсэмжлэж байна.
Харвардын их сургуулийн судалгааны дагуу ажилчид нь нэг үүргээс нөгөө үүрэгт, нэг төслөөс нөгөө төсөлрүү шилждэг 21-р зууны ажлын байр нь нийгэмших ур чадвар болох бусдыг ойлгох, хамтран ажиллахыг сурдаг сургуулийн өмнөх бэлтгэл ангитай их төстэй байгаа нь гайхмаар.
Хэрвээ бид 21-р зууны ажилд хүмүүсийг бэлтгэж, ур чадварт нь нөлөөлөхөөр бол сургалтын системд нь уг ур чадварыг суулгаж эхлэн хөрөнгө оруулах нь нэн чухал юм.
Миний бодлоор хэрвээ бид 21-р зууны ажилд хүмүүсийг бэлтгэж, ур чадварт нь нөлөөлөхөөр бол сургалтын системийн 2 дох шатанд нь уг ур чадварыг суулгаж эхлэн хөрөнгө оруулах нь нэн чухал юм.
Ирландын шинэчилсэн дунд сургуулийн батламжийн шаардлага дээр идэвхи оролцоотой сургуулилах, бүтээлч байдал, шинэ сачаалга болон эдгээрийг оруулсан гол ур чадварыг онцолж байна.
Ирландын PMI нь миний бие болон сайн дурын ажилчдаас бүрдсэн гол багийн удирдлаган доор удаахь санаачлигыг гаргаж уг ур чадваруудтай холбоотой яриа хэлэлцүүлгийг дэмжих чухал үүргийг гүйцэтгэж байна.
Ирландын PMI нь Dublin хотын тоотой хэдэн бүрэн дунд сургуулиуд дээр шилжих жилийн 8 долоо хоногийн хичээлийн журмаар төслийн удирдлагын сургалтыг амжилттай оруулаад байна.
Сургуулиуд энэ сургалтыг сурагчдад “Харанхуйгаас гэрэл гэгээ рүү” , сан босгох үйл ажиллагаанууд гэх мэт төслүүд дээр хамтран ажиллахын хажуугаар багаар ажиллах, төслийн удирдлагын мэдлэгийн анхан шатны ойлголтыг өгөхөд ашигласан байна. Бидний зорилго бол энэ сургалтыг бүрэн дунд сургуулиудын шилжих жилийн хөтөлбөрүүдийн суурь элемент болгож оруулахыг дэмжихийн тулд боловсролын хөтөлбөрт оруулах юм.
BT Young Scientist and Technology Exhibition –ын оролцогчдод зориулсан төслийн удирдлагын ур чадварыг хөгжүүлэх €36.000 хөрөнгө оруулалт нь 90 хүртэлх багш нарын үнэгүй төслийн удирдлагын сургалт багтсан.
Энэ сургалтыг нь Ирландын PMI –ын одоо ажиллаж буй төслийн удирдагч нар сайн дураараа орж байгаа юм. Агуу санаа хэзээ ч тодорхой төслийн удирдлагагүйгээр ажил болдоггүйтэй адил шинээр бизнес эрхлэх болон төслийн удирдлага үргэлж цугтаа байдаг. BTYSTE-тэй хамтарсан энэ түншлэл маань сургалтын дутагдлыг нөхөж бидний ирээдүйтэй сурагчид гайхалтай санаагаа хэрэгжүүлж бизнес болгоход бэлэн байхыг хангахад туслаж байна.
Эцэст нь , CoderDojo хөдөлгөөний “Хүн бүхэн код бичиж сурах хэрэгтэй” гэж үздэг шиг, удаан хугацаанд төслийн удирдлагын дадал хийгч, Ирландын PMI –ын удирдах үүрэгтэй миний хувьд ч гэсэн би бүх хүн төслийн удирдлагын чадвартай байх хэрэгтэй гэж үздэг. 21-р зууны 4дэх аж үйлдвэрийн хувьсгалын эрин үед чи ямар ч мэргэжилтэй байсан ямар нэгэн төслийн багт гишүүн эсвэл төслийн багийн ахлагч байх болно.
The group of companies under her management are in various business sectors of Mongolia including mining,mineral explorations, rehabilitation, construction and production of building materials consisting close to 1000+ employees. Monpolymet Group is recognized nationally for leading the industry’s standards for land rehabilitation by taking seriously the environmental responsibility of its mining activities holding the “Best Rehabilitating Company of the Year” award fourteen years in a row and listed as Forbes top 15 local group companies. With a vision to help build her country’s fundamental infrastructure, her latest accomplishment was implementing Mongolia’s first technologically advanced and environmentally friendly cement plant that set new quality standards for Mongolian construction sector. As a result, MonCement project was recognized as EBRD’s “the first project of Mongolia with Gender and Social action plans” in 2016 and “Environment & Social Best Practice – Sustainability award” in 2017.
She has been selected as the one of the leading entrepreneurs for Forbes 30 under 30 list and also as the first female entrepreneur representing Mongolia at EY Entrepreneurial Winning Women Asia-Pacific. Currently serving as Board director of American Chamber for Commerce, Business Council of Mongolia, a member of Who's Who of Professionals Historical Society, Alpha Sigma Nu Honor Society and former Chapter chair of YPO Mongolia. As a mother of four, she’s a passionate supporter of women in business and children’s health through her family’s foundation to against poverty.
Монполимет Группын Гүйцэтгэх захирал байх хугацаандаа тэрээр Монгол улсдаа анх удаа хамгийн орчин үеийн техник технологитой, бүрэн автоматжсан, байгаль орчинд ээлтэй, импортыг орлох ЭКО цементийн үйлдвэрийн төсөл болох Монцемент үйлдвэрийн төслийг хэрэгжүүлсэн юм. Үүний дүнд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкнаас Монцемент төслийг 2016 онд “Жендэр ба нийгмийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй Монголын анхны төсөл”, 2017 онд “Байгаль орчин, нийгмийн хариуцлагын шилдэг төсөл-Тогтвортой хөгжлийг хангагч” төслөөр тус тус шалгаруулав.
Тэрээр Форбес сэтгүүлийн 30-аас доош насны шилдэг 30 бизнеэс эрхлэгчдийн нэгээр сонгогдож, Ази Номхон далайн бүс нутагт Монгол улсыг төлөөлсөн анхны эмэгтэй болсон юм. Н. Мөнхнасан нь Монголын Бизнесийн зөвлөлийн ТУЗ, YPO, Who's Who of Professionals Historical Society, Alpha Sigma Nu Honor Society зэрэг байгууллагуудын гишүүн юм. Дөрвөн хүүхдийн ээжийн хувьд тэрээр эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, хүүхдийн эрүүл мэнд, ядуурлын эсрэг төслүүдийг идэвхитэй дэмжигч нэгэн юм.
Тэрээр тус банкны Зүүн Азийн газарт Байгаль орчин хариуцсан Тэргүүлэх мэргэжилтнээр ажиллах хугацаандаа Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах хөтөлбөр зэрэг бодлогын дэмжлэг, зээлийн санхүүжилтийн үйл ажиллагааг тэргүүлж байв. Ноён Рамачандран нь Ази болон Номхон далайн олон улс оронд бодлогын шинэтгэл хэрэгжүүлэх, санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, чадавхыг бэхжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг манлайлан ажилласан туршлагатай нэгэн. Тэрээр АНУ-ын Коллеж Парк хот дахь Мэрилэндийн Их сургуулийг Төрийн Удирдлагын магистрын зэрэгтэй, Энэтхэг Улсын Делигийн Эдийн Засгийн Их сургуулийг Хөгжлийн социологийн магистр зэрэгтэй төгссөн.
Азербайжаны иргэн ноён Руфат Алимарданов анх 1997 онд Олон Улсын Санхүүгийн Корпорацийн Вашингтон дахь оффист нэгдэж, үйлдвэрлэл, үйлчилгээ болон санхүүгийн зах зээлийн салбарыг хариуцан ажиллаж байв. Улмаар 2004 онд Москва дахь оффист томилогдон, Олон Улсын Санхүүгийн Корпорацийн Зүүн Европын бизнес хөгжлийн багийг удирдаж, үйлдвэрлэл, үйлчилгээ (улмаар хөдөө аж ахуйн бизнес), нефть, хий, уул уурхайн салбарын асуудлыг эрхэлж байжээ. 2011 онд Киев, 2017 онд Истанбулд томилогдон ажиллаж байсан ноён Алимарданов 2019 оноос ОУСК-ийн Монгол дахь үйл ажиллагааг тэргүүлэхээр Суурин төлөөлөгчөөр томилогдсон юм. ОУСК-аас өмнө тэрбээр Азербайжан, Орос, Туркт арилжааны банкны секторт, мөн АНУ-д харилцаа холбооны салбарт ажиллаж байсан туршлагатай.