Notice: _load_textdomain_just_in_time функцийг буруу гэж дуудсан. Translation loading for the my-listing domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Дэлгэрэнгүй мэдээллийг WordPress дээр дибаг хийх талаар үзнэ үү. (Энэ мессежийг 6.7.0 хувилбарт нэмсэн.) in /opt/bitnami/myapp/htdocs/wp-includes/functions.php on line 6114
Байгууллагууд өөрчлөлтийг хэрхэн удирдах боломжтой вэ? – Төслийн удирдлагын менежмэнт Монгол

Байгууллагууд өөрчлөлтийг хэрхэн удирдах боломжтой вэ?

Өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд цаг хугацаа, зардал мөнгө их шаардагдах боловч тухайн байгууллагын амжилтанд маш их нөлөөлдөг. Гэхдээ өөрчлөлтийн санал санаачилгуудын бараг тал хувь нь бүтэлгүйтдэг. Өөрчлөлтөөс зугталгүй бодит байдалтай эвлэрэх нь зайлшгүй тул байгууллагууд хэрхэн үүнд амжилттай дасан зохицож, тогтвортой байх талаар шийдэмгий байх хэрэгтэй.

Өөрчлөлтийн санаачлагыг амжилттай хэрэгжүүлэх эсвэл бүтэлгүйтүүлэх нь өөрчлөлтийг хэрэгжүүлэх тухайн нэг болон хэд хэдэн төслүүдийг санаачлах, төлөвлөх, хянах, гүйцэтгэх, үнэлэх явдал биш юм. Түүнчлэн, танай байгууллагыг шилжилтэд бэлтгэх, оролцогч талуудын дэмжлэгийг авах, өөрчлөлтийн төслийг хэрэгжүүлэхийн өмнөх бэлтгэл ажил, хэрэгжүүлэлтийн явцад болон дараа нь өөрчлөлтийг дэмжихэд туслах гүйцэтгэх удирдлагуудыг татан оролцуулахтай холбоотой үйл ажиллагаа юм.

Байгууллагуудын өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд бүтэлгүйтэж, санхүүгийн алдагдалд орж буй гол шалтгаанууд нь харилцаа холбоо, удирдлагын манлайллын дутагдалтай байдал юм. (Зураг 1).

Гэсэн хэдий ч, өөрчлөлтийг маш үр дүнтэй удирддаг байгууллагууд буюу өөрчлөлтийг амжилттай хэрэгжүүлэгчид стратегийн санаачилгуудыг амжилтанд хүргэхэд чухал ач холбогдол бүхий дараах практикуудыг хэрэгжүүлсэн байдаг.

  • Маш тодорхой төлөвлөгөө болон хэмжих аргачлал
  • Удирдлагууд нь өөрчлөлтийн хэрэгжүүлэлтэнд манлайлан оролцох
  • Хариуцлагатай байдлыг бий болгосноор харилцаа холбоог амжилттай хийх
  • Төслийн удирдлагын стандарт практикуудыг ашиглах
  • Төслийн спонсорын татан оролцуулах

Өөрчлөлтийг зөв зохион байгуулж удирдахдаа сайн биш байгууллагууд эдгээр стандарт практикуудыг байнга ашигладаггүй нь гайхах зүйл биш юм (Зураг 2).

Байгууллагын өөрчлөлтийн удирдлагыг амжилттай зохион байгуулах нь тухайн байгууллагаас одоогийн нөхцөл байдлаас ирээдүйд болохыг хүсч буй түвшинд хүрэхэд шаардлагатай шилжилтийг маш хариуцлагатайгаар хийхийг шаарддаг. Төслийн удирдлагын соёл, сэтгэлгээтэй байж байнгын өөрчлөлтөд дасан зохицсон байгууллага урт хугацааны тогтвортой өөрчлөлтийг бий болгож чаддаг.

Comments

  • No comments yet.
  • Add a comment