
PMI олон улсын байгууллагын “Төслийн менежментийн ур чадварын гурвалжин” багц ойлголтыг энэхүү дугаартаа онцолж байна. PMI Talent Triangle® нь техникийн, манлайллын, бизнес стратеги болон менежментийн мэдлэг, ур чадварын хослол юм.
“Хасбанк”-ны Төслийн удирдлагын хэлтсийн захирал П.Батмөнх энэхүү дугаарт уригдан оролцож, төслийн менежерийн өрсөлдөхүйц ур чадвар, түүнийг хэрхэн хөгжүүлэх талаар ярилцлаа.
Тэрээр програм хангамж нэвтрүүлэх, банкны дотоод үйл ажиллагааг шинэчлэн сайжруулахтай холбоотой төслүүд мөн ажайл аргачлалаар бүрэн автомат зээлийн бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх зэрэг төслүүдийг удирдан ажилласан, төслийн менежментийн салбарт тэргүүн туршлагатай, “Мэргэшсэн төслийн удирдагч” PMP® зэрэг эзэмшигч билээ.
Дэлгэрэнгүй ярилцлагыг PROJECTED™ подкастын 13 дахь дугаараас хүлээн авна уу
PROJECTED™ подкастын зочин: П.Батмөнх | 2020 оны 04 сарын 13 | Soundcloud- 98.9 Business radio
Амжилттай удирдсан болон ажилласан төслүүд:
2017 оноос хойш 20 орчим төслийн удирдагч нарт дэмжлэг үзүүлж ажиллаад байна.