ЦУЦАШГҮЙ ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛИЙН ХҮЧ

Дэлхийн томоохон хот суурин газрын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн талбайн хэмжээ дунджаар 15 – 18 м2 байна. Харин 2017 онд хийгдсэн судалгаагаар нийслэл Улаанбаатар хотын иргэнд энэ хэмжээ 6 м2 байгаа бол гэр хороололд амьдарч буй хүнд маш бага буюу ердөө л 0.12 м2 талбай оногдож байна.

Ийм учраас ч ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, сайжруулах хүрээнд хийгдэж буй санал санаачлага, хамтын ажиллагаа, хичээл зүтгэл бүр их хотын иргэн бүрийн хувьд чухал үнэ цэнтэй билээ. Нийгмийн болон байгаль орчны салбарт хэрэгжиж байгаа аливаа төсөл, хөтөлбөрийн үр дүн нь санхүүгийн болон хүний нөөцөөс гадна олон талт харилцаа холбоо, иргэн, төр, хувийн хэвшил гээд бүх шатан дахь оролцоо, дэмжлэг, хандлагаас шууд хамааралтай байдаг.

Энэ удаагийн дугаартаа бид Дэнжийн мянга, Нарантуул 2 захын хойно байрлах гэр хорооллын орчинд байсан хогийн цэгийг өөрийн 10 гаруй жилийн тасралтгүй хөдөлмөрөөр ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн болгон өөрчилж, мянга мянган хүүхдүүдийн сэтгэлд итгэл найдвар, урам зоригийг услан ургуулж байгаа “Уулын Нуур” төслийн үүсгэн байгуулагч С. Өлзийтогтох гуайг оролцуулж байна. Зочин маань өөрийн санаачлан хэрэгжүүлж буй энэхүү урт хугацааны төслийнхөө талаар подкастын санаачлагч, “Пи Эм Ай Монголиа Чаптэр” ГҮТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б. Хулантай ярилцаж, өөрийн түүхээс хуваалцах болно.

Comments

  • No comments yet.
  • Add a comment