ТАЙВАН ЖАГСААЛААС ИННОВАЦЛАГ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЦАХИМ ТАЛБАР ХҮРТЭЛ

Хүн өдөрт дунджаар 15’000 литр орчим агаар амьсгалдаг байна. Хэрэв та бидний өдөр тутамдаа амьсгалж буй агаар бохирдол болон хоруу чанараараа дэлхийд 3 дугаарт жагсаж, тэр ч бүү хэл бохирдол нь аманд амтагдах хүртэл хортой хэмжээнд хүрсэн гэвэл бидний эрүүл мэндэд ямар хор нөлөө үзүүлж байгаа бол?

Агаарын бохирдлыг багасгах, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаанууд нь салбар дундын шинж чанартай байдаг тул бүх шатан дахь нягт оролцоо, хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. Агаарын бохирдлыг бууруулах “цор ганц” үр дүнтэй шийдэл гэж байхгүй хэдий ч технологид суурилсан шинэлэг шийдлүүд, статистик, нотолгоонд суурилсан судалгаа болон нэгдсэн мэдээллийн хүртээмжтэй байдал зэрэг нь бидэнд бодитой үр дүн авчирч байна.

Энэ удаагийн дугаартаа бид “Breathe Mongolia – Цэвэр агаарын эвсэл”-ийн Үүсгэн байгуулагч, Захирал Ц. Азжаргал болон тус байгууллагын Эрүүл мэндийн зөвлөх Д. Амаржаргал нарыг зочноор урьж оролцууллаа. Зочид маань агаарын бохирдлын хүний эрүүл мэндэд үзүүлэх хор нөлөө болон агаарын бохирдлыг бууруулах хүрээнд хийж буй үйл ажиллагаануудынхаа талаар подкастын санаачлагч, “Пи Эм Ай Монголиа Чаптэр” ГҮТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б. Хулантай ярилцах болно.

Ц.Азжаргал зочны санал болгож буй номнууд:

Д.Амаржаргал зочны санал болгож буй нийтлэл болон номнууд:

Comments

  • No comments yet.
  • Add a comment