(PMP)® БУЮУ МЭРГЭШСЭН ТӨСЛИЙН УДИРДАГЧИЙН ЗЭРГИЙН ТАЛААР БҮГДИЙГ

Олон улсын төслийн удирдлагын институт (PMI)® байгууллагаас жил бүр гаргадаг судалгаанаас 2027 он гэхэд төсөл төвтэй ажлын байр жил бүр 2.2 саяар нэмэгдэнэ гэсэн тооцоолол гарчээ. Тэгвэл энэ их ажлын байрны хэрэгцээг хэрхэн нийлүүлэх вэ? Бид төсөл хэрэгжүүлэх хүрээнд хуримтлуулсан өөрсдийн мэдлэг, ур чадвараа хэрхэн олон улсад хүлээн зөвшөөрүүлэх вэ?

Аль ч мэргэжлийн салбарт ажиллаж буй төслийн мэргэжилтнүүдийн хувьд олон улсад зөвшөөрөгдсөн, өрсөлдөх давуу талыг бий болгож чадах төслийн мэргэшсэн зэргүүдийн нэг нь Олон улсын төслийн удирдлагын институтээс батламжлан олгож байгаа “Мэргэшсэн Төслийн Удирдагч” буюу PMP® (Project Management Professional) зэрэг юм.

Монгол Улсын хувьд өнөөдрийн байдлаар “Пи Эм Ай Монголиа Чаптэр” ГҮТББ-д албан ёсоор бүртгэлтэй 75 мэргэжилтэн энэхүү зэргээ амжилттай хамгаалсан байна.

Бид энэ удаагийн тусгай дугаараараа илүү олон төслийн мэргэжилтнүүдэд өөрсдийн мэдлэг, ур чадвараа олон улсын түвшинд хүргэх урам зориг, итгэлийг түгээхийг зорилоо. Дугаарт маань уг зэргээ амжилттай хамгаалсан төдийгүй “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн эрхэм гишүүд болох Г. Баярмаа, Б. Артур болон Н. Эрдэнэсайхан нар уригдан оролцлоо. Зочид маань подкастын багийн гишүүд болон санаачлагч, “Пи Эм Ай Монголиа Чаптэр” ГҮТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б. Хулантай хамт ярилцаж, энэхүү зэргээ хэрхэн авсан талаарх өөрсдийн түүх болон амжилттай бэлтгэх зөвлөмжүүдээ харамгүй хуваалцах болно.

Comments

  • No comments yet.
  • Add a comment