PMI Mongolia Chapter-аас зохион байгуулдаг сар бүрийн ээлжит уулзалтад Чаптэрийн гишүүд болон төслийн удирдлагын мэргэжилтнүүд та бүхнийг урьж байна. Энэ удаагийн уулзалтын хүндэт Зочин илтгэгчээр МАКС Группийн Уул уурхай, хүнд үйлдвэрийн газрын захирал Дашбаатарын Даваа-Очир оролцох гэж байна.
Уулзалтын сэдэв: “Аж үйлдвэржилт ба бидний нөхцөл байдал”
Д.Даваа-Очир нь Монгол Улс болон Зүүн Өмнөд Азийн орнуудад ашигт малтмалын хайгуул, уул уурхайн төслийн хөгжил, олборлолтын үйл ажиллагааны чиглэлээр 20 гаруй жил ажилласан туршлагатай геологич, уул уурхайн салбарын удирдах ажилтан юм. Тэрээр одоогоор уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн хөгжил, барилга, худалдаа зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг үндэсний томоохон компаниудын нэг болох МАКС Группийн Уул уурхай, хүнд үйлдвэрийн газрын захирлаар ажиллаж, группийн уул уурхай, эрчим хүчний төслүүдийн стратеги төлөвлөлт, удирдлагыг хариуцан ажиллаж байна. Тэрээр 2017 оноос МАКС Группт ажиллаж эхэлсэн бөгөөд 2020 онд одоогийн албан тушаалдаа томилогдохоос өмнө Уул уурхайн төслүүдийн гүйцэтгэх захирлаар ажиллаж, геологийн хайгуул, уул уурхайн үйл ажиллагаа, төслийн хөгжил болон хайгуулын ахисан шатанд байгаа ордуудын үнэлгээний ажлыг удирдан зохион байгуулж байжээ.
Өмнө нь Малайз улсын Asian Metal Exploration Consultancy (AMEC) компанид Ерөнхий геологич, Sapphire Geo ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж, гадаад улс орнуудад хэрэгжүүлсэн геологийн хайгуулын төслүүдийг удирдаж байсан туршлагатай. Мөн Stormcat Energy болон Петровис компаниудтай хамтран Монгол Улсад нүүрсний давхаргын метан хийн хайгуул, сав газрын геологийн судалгааны чиглэлээр ажиллаж байв. Түүний удирдсан баг Монгол Улсад илрүүлсэн хамгийн том алтны орд болох Хан Алтайн алтны ордыг нээсэн юм. Түүнчлэн тэрээр зэс-алтны порфир болон алт-мөнгөний эпитермаль төрлийн ордын геологийн судалгаа, зөвлөх үйлчилгээний чиглэлээр мэргэшсэн Plus Minerals ХХК-ийг үүсгэн байгуулсан.
Түүний мэргэжлийн туршлага, ур чадвар нь ашигт малтмалын эрэл хайгуул, структур геологи, уул уурхайн төслийн хөгжил, стратеги төлөвлөлт, бизнесийн хөгжил, оролцогч талуудын харилцаа, түүнчлэн хууль эрх зүй, байгаль орчны нарийн төвөгтэй шаардлагуудыг хангах, холбогдох үйл ажиллагааг удирдан зохион байгуулах зэрэг өргөн хүрээг хамардаг.
Тэрээр Mars V” төслийн багийн гишүүн юм. “Mars V” төсөл нь манай дэлхий дээр байгаа 24 цөлөөс Ангараг гарагтай хамгийн төсөөтэй Монголын говийг онцлон хэрэгжүүлж байгаа олон улсын чанартай төсөл билээ.
Д. Даваа-Очир Японы Цүкүбагийн их сургуулийг Ашигт малтмалын геологийн магистр зэрэгтэй, ШУТИС-ий Геологийн бакалаврын зэрэгтэй төгссөн.
Энэ удаагийн уулзалтаар Монгол Улсын аж үйлдвэржилтийн өнөөгийн нөхцөл байдал, салбарын хөгжлийн талаар туршлагатай удирдагчийн үзэл бодол, туршлагаас сонсож, санал бодлоо солилцох боломжтой.
Огноо: 2026 оны 11 сарын 26, Пүрэв гараг
Цаг: 18:30
Байршил: Cosy Club Ulaanbaatar
Та бүхнийг цагтаа хүрэлцэн ирэхийг урьж байна!
Хамтдаа суралцаж, туршлагаа хуваалцаж, үнэ цэнийг бүтээцгээе!