8 ДУГААР САРЫН ЭЭЛЖИТ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА!

PMI Mongolia Chapter-аас гишүүд болон төслийн удирдлагын мэргэжилтнүүд та бүхнийг мэдлэг, туршлагаа хуваалцаж, харилцаа холбоогоо өргөжүүлэх 8 дугаар сарын ээлжит уулзалтад урьж байна.
Энэ удаагийн уулзалтын зочноор энтрепренер, стартапын хөрөнгө оруулалтын pitch болон мэргэжлийн дизайны зөвлөх Үнэнбатын Оюунномин (Nomi) оролцоно.
📌 Сэдэв: “Төслийн Pitch Deck боловсруулах урлаг: Амжилтын эхлэлийг бүтээх нь”
Өнөөдөр зөвхөн стартап төдийгүй аливаа төсөл, санаачилга, бизнесийн санал ч үнэ цэнээ ойлгомжтой, оновчтой илэрхийлж чадсан үедээ хөрөнгө оруулагч, удирдлага болон оролцогч талуудын дэмжлэгийг авч чаддаг. Pitch Deck нь төслийн зорилго, үнэ цэнэ, хэрэгжүүлэх боломжийг товч бөгөөд итгэл төрүүлэхүйц байдлаар хүргэх хамгийн чухал хэрэгслүүдийн нэг юм.
Үнэнбатын Оюунномин (Nomi) нь одоогоор олон улсад тэр дундаа Европын стартапуудуын томоохон экосистем болох Лондон, Даблин, Амстердам зэрэг хотуудад зохион байгуулагддаг хурдасгуур хөтөлбөрүүд (accelerator) болон стартап үүсгэн байгуулагч (founders) нарт хөрөнгө оруулалтын pitch-д нь зөвлөх үйлчилгээ болон мэргэжлийн дизайны үйлчилгээг үзүүлдэг entrepreneur & freelancer юм.
2023 оноос хойш 100 гаран хөрөнгө оруулалтын pitch-ийг 60 гаруй давхцаагүй үйлчлүүлэгч нартаа үзүүлсэн бөгөөд түүний хийж гүйцэтгэсэн pitch-үүд нь одоогоор нийт 11.5 орчим сая еврогийн хөрөнгө оруулалт босгоход ашиглагдсан байна. Түүний хамтран ажилладаг томоохон үйлчлүүлэгч нараас дурдвал, Techstars, TNW (The Financial Times Company), Dogpatch Labs (Ирландын тэргүүлэх инкубатор), NDRC (Ирландын Засгийн Газрын дэргэдэх төсөл хэрэгжүүлэгч), Ирланд улсын хөрөнгө оруулалтын тэргүүлэх фирмүүдийн нэг Elkstone зэрэг орно.
Оюунномин нь МУИС-н Банкны менежментийг бакалавр, Хятад улсын Бээжин хотын Олон улсын Эдийн засаг, Бизнесийн сургуулийг Эдийн засгийн магистер, Ирланд улсын Даблин хотын Тринити коллежийг Энтрепрёноршип болон Инновацийн магистер зэрэгтэйгээр тус тус төгссөн бөгөөд өмнө нь банкны салбарт амжилттай ажиллаж байсан туршлагатай.
📅 Огноо: 2026 оны 8 дугаар сарын 12 (Лхагва гараг)
🕡 Цаг: 18:30 – 20:00
📍 Байршил: Cosy Club Ulaanbaatar
Бүртгэлийн холбоос: https://forms.cloud.microsoft/r/tF8QPXVuxz
 Стартап, инноваци, төслийн удирдлага болон энтрепренёршипийн чиглэлээр шинэ мэдлэг, олон улсын бодит туршлагаас суралцаж, салбарын мэргэжилтнүүдтэй танилцах энэхүү боломжийг бүү алдаарай.